“РТҮС” УТҮГазрын ИТАжилтнуудад өндөрт ажиллах сургалт 2017 оны 05-р сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгууллаа.

“Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГазар нь Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйл, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 33 тоот тушаалын хавсралтын 5 дугаар зүйл, “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ –ын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрмийн 2 дугаар бүлэг, 29 дүгээр бүлгийн 2-р заалтуудад тус тус заасны дагуу энэхүү давтан сургалтын 2017 оны 05-р сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад радио нэвтрүүлэх төв станцын болон орон нутгийн радио станцуудын антены инженер, техникийн ажилтан, олон сувгийн телевизийн засварын инженер техникийн ажилтан 35 хүн хамрагдлаа.
Сургалтыг гаргасан хөтөлбөрийн дагуу 4 цагийн онолын хичээл, 16 метрийн өндөрт гарах дадлага хийж 35 инженер техникийн ажилчид өндөрт ажиллах үнэмлэхээ гардан авсан.


    Сэтгэгдэл үлдээх

    Your email address will not be published. Required fields are marked *