“ICT-Expo-2017” үзэсгэлэн

Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 96 жилийн ой, “Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2017 оны 9 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд “ICT-Expo-2017” үзэсгэлэн зохион байгуулагдлаа. 11 дэх удаагийн уг үзэсгэлэн нь энэ жил “ТӨСӨӨЛЛӨӨ БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор болж өндөрлөлөө. Энэ арга хэмжээнд “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Монгол шуудан” ТӨХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК, Үндэсний дата төв, Мэдээлэл технологийн үндэсний парк болон үүрэн телефоны оператор компаниуд үйл ажиллагаагаа танилцуулан оролцлоо.


    Сэтгэгдэл үлдээх

    Your email address will not be published. Required fields are marked *