“Удирдах ажилтны зөвлөгөөн-2018”

“Радио телевизийн үндэсний сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрын  “Удирдах ажилтны зөвлөгөөн-2018”-ийг  2018 оны 02 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд байгууллагын Захирал, Дэд захирал, нэгжийн дарга нар болон орон нутаг дахь газрын дарга, ахлах нягтлан бодогч, салбарын дарга нар оролцов.

Зөвлөгөөний хүрээнд Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ танилцуулга сэдвээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн эрхлэгч, хуульч А.Төвшинтулга, Албан хэрэг хөтлөлтийн талаарх сургалт /практик/-ын сургалтыг  Архивын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн  Ш.Дариймаа, Авлигын эсрэг хууль тогтоомж, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар  Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар  Д.Цэнд-Аюуш, Зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай ойлголт, онцлог, шинэчлэл сэдвээр Судлаач, МХХ-ны гишүүн, хуульч Л.Галбаатар, Байгууллагын хөгжлийн орчин үеийн хандлага, дотоод аудит МҮИС-ын НББХ-ийн ахлах багш, бизнесийн удирдлагын магистр, мэргэшсэн нягтлан бодогч, аудитор Г.Отгон нар тус тус хүрэлцэн ирж удирдах ажилтнуудад холбогдох сургалтыг явуулсан.

Зөвлөгөөнд оролцож буй нийт удирдлагууд байгууллагын 2018 оны үйл ажиллагааны талаар санал солилцох, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж энэ оныг “ Чанар”-ын жил болгон зарласан.

Мөн “РТҮС” УТҮГазрын захирал Баян-өлгий, Хөвсгөл, Говь-алтай, Өмнөговь, Дорнод аймгийн радио телевизийн сүлжээний газрын дарга нарын 2017 оны ажлын үр дүнг дүгнэж, 2018 оны үр дүнгийн гэрээг байгуулснаар зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.


    Сэтгэгдэл үлдээх

    Your email address will not be published. Required fields are marked *