Байгууллагын 2018 оны аварга шалгаруулах спортын тэмцээн уралдаан амжилтай болж өндөрлөлөө.

РТҮС УТҮГ –ын  хэмжээнд  жил  бүр уламжлал болгон ажилтан, албан хаагчдын дунд зохион явуулдаг спортын ур чадвар сорих 5-н төрөлт тэмцээнийг 2018 оны 04 сарын 12, 13, 14-д зохион байгууллаа.

Тэмцээн нь ажилтнуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хамт олны нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор спортын  төрөл бүрийн тэмцээн, уралдааныг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай.
            Тус газрын алба, хэлтэс, нэгжүүдийн дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, дартсын аварга шалгаруулах 5 төрөлт тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулаа.

Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа баяр хүргэе!


    Сэтгэгдэл үлдээх

    Your email address will not be published. Required fields are marked *