“Радио телевизийн үндэсний сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрын нэгжийн дарга, холбогдох албан хаагчид орон нутагт томилолтоор ажиллав.

Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл аймгийн Радио, телевизийн сүлжээний газрыг хамарсан энэ удаагийн томилолтын ажлын хүрээнд дээрх газруудын өдөр тутмын үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаа, мөнгөн хөрөнгийн гүйлгээ, агуулахын эмх цэгц, аюулгүй байдлыг шалгаж, үндсэн хөрөнгийн тооллого, бүртгэл хийх ажлыг гүйцэтгэн нийт албан хаагчдад ажлын зааварчилгаа, чиглэл өгсөн болно.

Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр аймгийн радио, телевизийн сүлжээний газрын албан хаагчдад холбогдох сургалтыг зохион байгуулан ажиллав.

Энэ удаагийн томилолтын үйл ажиллагаа нь орон нутагт олон жил хийгдээгүй байсан үндсэн хөрөнгийн тооллого, бүртгэл, эд хөрөнгийн агуулахын эмх цэгц, аюулгүй байдлыг шалгаж ажилласнаараа онцлог болсон байна.


    Сэтгэгдэл үлдээх

    Your email address will not be published. Required fields are marked *