Утас: 77003111 Факс: 77003119

Back to Top

Өмнөговь аймаг дахь Радио Өргөн Нэвтрүүлгийн станцад суурилагдсан тоон станцын байршилын зураг 

 

Товч түүхээс

1978  он хүртэл улс орон даяар радио нэвтрүүлэг дамжуулах техникийн боломжгүй радиогийн сонсгол муу, малчид радио сонсож чаддаггүй байсан тэр үед  ЗХУ–ын тусламжаар нийт нутаг дэвсгэрийг хамарсан радио нэвтрүүлэг дамжуулах станцуудыг барьж байгуулахаар шийдвэрлэсний нэг нь Өмнөговь аймаг дахь дахин дамжуулах их хүчний радио станцын цогцолбор байлаа.

Тус станцад урт долгионы 150 квт (209кгц), богино долгионы 12 квт (39кгц) чадалтай хоёр нэвтрүүлэгчийг 1978 онд ашиглалтанд оруулж,  209кгц урт долгионоор, 39кгц богино долгионуудаар Монголын радиогийн нэвтрүүлгийг өмнөд бүсийн нутаг дэвсгэрт дамжуулж эхэлсэн юм.

Монгол орны нутаг дэвсгэрийн өмнөд бүсэд Монголын үндэсний олон нийтийн радиогийн нэгдүгээр программыг хоногт 17 цагаар 209кгц үелзэл дээр 1435 метрийн долгионоор нэвтрүүлж байгаа нь Дорноговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын нутаг дэвсгэрийг хамрах техникийн боломжтой юм.

2009 оны 7–р сард олон сувгийн телевизийг хүлээж авсанаар Дундговь болон Өмнөговь аймгийн  төвийн болон хөдөө сум суурин газрын хэрэглэгчдэд телевизийн зургаан сувгийн нэвтрүүлгийг дахин дамжуулж техникийн үзлэг, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

Үндсэн үйл ажиллагаа, чиг үүрэг

  • Өмнөд бүсийн  радио телевизийн сүлжээний тогтвортой найдвартай ажиллуулахад  чиглэсэн үйл  ажиллагаа  явуулж, Өмнөговь, Дундговь аймаг  дахь  инженер техникийн ажилтнуудыг шуурхай  удирдлагаар  хангах.

  • Тоног  төхөөрөмжүүдэд хийгдэх үзлэг үйлчилгээ хэмжилт тохируулгыг төлөвлөгөө, графикийн дагуу  хийж, хэрэгжилтэнд  хяналт  тавьж ажиллах.

  • Инженер техникийн ажилтнуудын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх болон шинэ технологи эзэмшүүлэх чиглэлээр мэргэжлийн сургалт зохион байгуулах.

  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, журмыг ажилдаа удирдлага болгон хяналт тавьж ажиллах.