Утас: 77003111 Факс: 77003119

Back to Top

Говь-Алтай аймаг дахь Радио Өргөн Нэвтрүүлгийн станцад суурилагдсан тоон станцын байршилын зураг 

govi-altai

Товч түүхээс

Говь-Алтай аймгийн радио телевизийн станц нь “Алтай“ Радио өргөн нэвтрүүлгийн станц нэртэйгээр 1978 оны 10-р сарын18-ны өдөр ЗХУ-ын бэлгийн хөрөнгөөр 150 кВт-ын чадалтай 227 кГц буюу 1321 метрийн урт долгионы станцтайгаар анх ашиглалтанд орж Монгол орны баруун бүсийн нутаг дэвсгэрт / 350-450км радиуст / Монголын үндэсний радиогийн 1-р программыг дахин дамжуулж , Баянхонгор  , Завхан , Говь-Алтай , Баян-Өлгий , Увс , Ховд аймгийн нутагт оршин суугч ард түмэнд нэвтрүүлгийг чанартай хүлээн авч сонсох боломжийг бий болгосон юм.

2003 онд Япон улсын буцалтгүй тусламжаар тус бүр 10 квт-ын хоёр богино долгионы станц антенн фидерийн системийн хамт иж бүрнээр ашиглалтанд орж Монголын Үндэсний Радиогийн 2-р программыг 4830 кГц –ийн долгионоор өдөрт 14 цагаар дамжуулан нэвтрүүлж байна.

2009 оны 07-р сарын 01-нээс эхлэн “Радио Телевизийн Үндэсний Сүлжээ” УҮГ-ын харъяа “Алтай” Радио Телевизийн Станц болж шинэчлэгдэн зохион байгуулагдсанаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон арилжааны телевизүүдийн нэвтрүүлгийг аймгийн төв болон сум суурингуудад байгаа  50-200 ваттын чадалтай телевизийн дахин дамжуулах станцуудаар тухайн сум сууринд дамжуулж орон нутгийн иргэдийг мэдээллээр хангах үүрэг хүлээн ажиллаж байна.

Үндсэн үйл ажиллагаа, чиг үүрэг

  • Баруун  бүсийн  радио телевизийн сүлжээний тогтвортой найдвартай ажиллуулахад  чиглэсэн үйл  ажиллагаа  явуулж, Говь-Алтай, Баянхонгор аймаг  дахь  инженер техникийн ажилтнуудыг шуурхай  удирдлагаар  хангах

  • Тоног  төхөөрөмжүүдэд хийгдэх үзлэг үйлчилгээ хэмжилт тохируулгыг төлөвлөгөө, графикийн дагуу  хийж, хэрэгжилтэнд  хяналт  тавьж ажиллах

  • Инженер техникийн ажилтнуудын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх болон шинэ технологи эзэмшүүлэх чиглэлээр мэргэжлийн сургалт зохион байгуулах

  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, журмыг ажилдаа удирдлага болгон хяналт тавьж ажиллах