Утас: 77003111 Факс: 77003119

Back to Top

 Хөвсгөл аймаг дахь Радио Сүлжээний Газар

15942655_1061736557268026_491500938_o

Товч түүхээс

Хөвсгөл аймаг дахь радио телевизийн станц нь анх “МӨРӨН” Радио өргөн нэвтрүүлгийн станц нэртэйгээр 1981 оны 2-р сарын 26-ны өдөр ашиглалтанд орж, 150 кВт-ын чадалтай дунд долгионы станц 340 м-ын долгионоор 882 кГц-ын үелзлэл дээр, 12 кВт-ын чадалтай богино долгионы станц 61,2 м-ын долгионоор 4895 кГц-ын үелзлэл дээр радио өргөн нэвтрүүлгийг Монгол орны төвийн хэсэгт дахин дамжуулж эхэлсэн билээ. Ингэснээр Хөвсгөл аймгийн бүх нутаг дэвсгэр Булган, Завхан, Архангай аймгийн хил залгаа олон сумын оршин суугч ард түмэнд Монголын Радио Өргөн Нэвтрүүлгийг чанартай хүлээн авч сонсох боломжийг бий болгосон юм.

Техникийн ашиглалтыг сайжруулах өргөтгөл хийх зорилгоор 1999 онд SU-155R2 маркийн 50 Вт-ын чадалтай FM-103 станц, 2003 онд Японы Засгийн Газрын буцалтгүй тусламжаар HFB 10 кВт-ын богино долгионы нэвтрүүлэгч тус тус ашиглалтанд оруулснаар Монголын үндэсний олон нийтийн радиогийн I, II  программыг зэрэг дамжуулж байна, Мөрөн станц нь өдөр бүр Монголын радиогийн I, II программыг 17 цаг нэвтрүүлж байна.

Тус Радио телевизийн станц нь 2009 оны 7-р сарын 1-ний өдрөөс Олон сувгийн телевизийн техникийн ашиглалтыг хариуцан ажиллах болсон. Энэ үүргийн хүрээнд Мөрөн, Улиастай хотод 200 Вт, Тосонцэнгэл, Хатгал суманд 100 Вт бусад Завхан, Хөвсгөл аймгийн нийт 43 суманд 50 Вт чадалтай нэвтрүүлэгчээр Олон Сувгийн Телевизийн сигналыг дамжуулж ард иргэдийг мэдээллээр хангах үүргээ амжилттай биелүүлж байна.

Үндсэн үйл ажиллагаа, чиг үүрэг

  • Төвийн бүсийн  радио телевизийн сүлжээний тогтвортой найдвартай ажиллуулахад  чиглэсэн үйл  ажиллагаа  явуулж, Хөвсгөл, Завхан аймаг  дахь  инженер техникийн ажилтнуудыг шуурхай  удирдлагаар  хангах.

  • Тоног  төхөөрөмжүүдэд хийгдэх үзлэг үйлчилгээ хэмжилт тохируулгыг төлөвлөгөө, графикийн дагуу  хийж, хэрэгжилтэнд  хяналт  тавьж ажиллах.

  • Инженер техникийн ажилтнуудын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх болон шинэ технологи эзэмшүүлэх чиглэлээр мэргэжлийн сургалт зохион байгуулах.

  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, журмыг ажилдаа удирдлага болгон хяналт тавьж ажиллах.