Утас: 77003111 Факс: 77003119

Back to Top

Баян-Өлгий аймаг дахь Радио Телевизийн Сүлжээний Газар

15933983_1322092801147558_1669943966_o

 Товч түүхээс

Чехословак  улсын тусламжтайгаар 1965  оны 08 дугаар  сарын 01-ний өдөр анх   “Өлгий” радио өргөн нэвтрүүлгийн станц нэртэй ашиглалтанд орж,   тус бүрдээ 30 кВт, нийлмэл чадал нь 60 кВт-ын ДРВ30×2 маркын   станц нь 209 кГц-ийн үелзэл бүхий 1435 м-ийн долгионоор төвийн радио  өргөн нэвтрүүлгийн 1–р программыг Монгол орны баруун  хэсэгт дахин дамжуулж эхэлсэн юм.

Ингэснээр Баян – Өлгий аймгийн нутаг дэвсгэр, Ховд, Увс аймгийн зарим сумуудад радио өргөн нэвтрүүлгийг чанартай хүлээн авах, орон нутгийн казак хэлний нэвтрүүлгийг дамжуулах болон Улаанбаатар хоттой аймгийн төв ба сумдад телефон, телеграфын холбоо барих боломжийг бий болгосон. Техникийн ашиглалтыг сайжруулах зорилгоор 1980 онд ЗХУ-ын тусламжаар 25 кВт-ын чадалтай богино долгионы радио станцыг байгуулсан.

РТСГ -аас баруун бүсийн радио өргөн нэвтрүүлгийн сонсголыг сайжруулах, сүлжээг өргөтгөх зорилгоор 2005 – 2006 онуудад Өлгий, Баяннуур, Алтанцөгц, Алтай, Буянт, Сагсай, Улаанхус, Цэнгэл сумуудад 20 – 50 Ваттын чадалтай, 107.0 мГц – ын давтамж дээр ажиллах FМ станцуудыг ашиглалтанд оруулж хиймэл дагуулаас Монголын үндэсний олон нийтийн радиогийн нэг, хоёрдугаар сувгийн нэвтрүүлгийг хүлээн авч дахин дамжуулж байна.

2009 оны 07-р сарын 01-нээс эхлэн Радио телевизийн станц болж шинэчлэгдэн зохион байгуулагдсанаар Монголын үндэсний олон нийтийн телевиз болон арилжааны телевизүүдийн нэвтрүүлгийг аймгийн төв болон сум суурингуудад байгаа 50-200 Вт-ын телевизийн  дахин  дамжуулах  станцуудаар  тухайн  сум  сууринд   дамжуулж,  оршин суугчдыг  мэдээллээр  хангах  үүрэг  хүлээн  ажиллаж  байна.

2011 оноос эхлэн баруун бүсийн Ховд, Увс аймгуудын олон сувгийн телевизийн станцуудыг хариуцан ажиллаж байна. Баян-Өлгийн  радио  станцад далайн түвшнээс 4700 метрт өргөгдсөн  Монгол  улсын  хамгийн  өндөр  350  метрийн  өндөр  цамхаг     ашигладаг  онцлогтой.2014 онд Монгол улсад радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх засгийн газрын тогтоол гарсан ба тус станцын радио нэвтрүүлэх станцыг орчин үеийн тоон технологиор хийгдсэн Герман улсын TRAM – 150L радио станцаар шинэчлэн сольж 2012 оны 12 сарын 12 өдөр 12 цаг 12 минутаас эхэлж анхны  нэвтрүүлгээ цацаж эхэлсэн .

Үндсэн үйл ажиллагаа, чиг үүрэг

  • Баруун  бүсийн  радио телевизийн сүлжээний тогтвортой найдвартай ажиллуулахад  чиглэсэн үйл  ажиллагаа  явуулж, Баян-Өлгий, Увс, Ховд аймаг  дахь  инженер техникийн ажилтнуудыг шуурхай  удирдлагаар  хангах.

  • Тоног  төхөөрөмжүүдэд хийгдэх үзлэг үйлчилгээ хэмжилт тохируулгыг төлөвлөгөө, графикийн дагуу  хийж, хэрэгжилтэнд  хяналт  тавьж ажиллах.

  • Инженер техникийн ажилтнуудыг мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх болон шинэ технологи эзэмшүүлэх чиглэлээр мэргэжлийн сургалт зохион байгуулах.

  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, журмыг ажилдаа удирдлага болгон хяналт тавьж ажиллах.