Утас: 77003111 Факс: 77003119

Back to Top

Улаанбаатар хотын үзэгч сонсогчдод МҮОНРТВ-ын телевиз ба радиогийн нэвтрүүлгийг хүргэх , FM ба Телевизийн станцуудын байнгын тогтвортой , тасралтгүй үйл ажиллагааг хангах, Телевизийн Төв Цамхагийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажилладаг.

Улаанбаатар хотын хамгийн өндөр обьект болох 180 м өндөртэй Телевизийн Төв цамхагийг 1967 оны 9-р сарын 27 өдөр   ашиглалтанд оруулж, хар цагаан дүрсийн 5кВт-ын чадалтай ”Якорь”телевизийн нэвтрүүлэх станцаар Монгол Телевизийн нэвтрүүлгийг хотын үзэгчдэд хүргэсэн энэ өдрөөс Телевизийн Төв Станцын түүх эхлэсэн юм.

Анхны телевизийн дамжуулах станц”Якорь” нь бүх өсгөгч төхөөрөмжүүд нь ламп дээр хийгдсэн учир овор хэмжээ том, эрчим хүч их хэрэглэдэг  байсан.

1991 онд ЗХУ-д (хуучин нэрээр) үйлдвэрлэсэн өнгөт телевизийн СЕКАМ системийн АТРС5/0,5 маркийн 2 ба 4-р сувагт ажиллах хоёр станцыг, нийт  таван тонн жинтэй 15м өндөртэй антенныг 400м урт фидэр (кабель)-ийн хамт цамхагийн 163-180м өндөрт  угсарч суурилуулжээ.

2007 онд, өнгөт телевизийн   PAL системийн стандартын      5 кВт гаралтын чадалтай  2-р сувгийн ОХУ-ын Микротек үйлдвэрт  хийгдсэн TTV-5000 нэвтрүүлэгчийг антенн фидерийн системийн хамт  2007 оны 10-р сард угсарч суурилуулсанаар өнөөг хүртэл ажиллаж байна. Энэ жишгээр FM нэвтрүүлэгч ба Чингэлтэй сайтын телевизийн нэвтрүүлэгчүүдийн техникийн шинэчлэлийг дэс дараатай хийж ирсэн юм.

Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор 1971 онд Телевизийн төв цамхагийг гэрлэн чимэглэлтэй болгосон ба энэ гэрлүүд нь 100 Вт чадалтай энгийн гэрлээр асдаг байсаныг 2006 , 2011 онуудад микропроцессорын удирдлагатай , олон төрлийн эффектээр өнгө нь солигддог LED гэрлээр шинэчлэн сайжруулсан юм.