Утас: 77003111 Факс: 77003119

Back to Top

darga

Радио Телевизийн Үндэсний Сүлжээ Улсын Төсөвт Үйлдвэрийн газрын цахим хуудсаар зочилсон эрхэм хүн Танд талархал илэрхийлье.

Манай үйлдвэр нь байгаль, цаг уур, улс төр эдийн засгийн нөхцлөөс үл хамааран  Монгол улсын засаг захиргааны бүх нэгж, сум сууринд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг төрийн нэрийн өмнөөс 24 цагийн турш тасралтгүй дамжуулж хэрэглэгчдэд хүргэх үндсэн үүргээс гадна арилжааны телевизүүдийн хөтөлбөрийг  Монгол орон даяар, Монгол, Хятад, Орос, Англи, Япон гэсэн 5 хэл дээр бэлтгэсэн тусгай радио нэвтрүүлгийг Монгол улсын нутаг дэвсгэрээс олон улсад тасралтгүй дахин дамжуулах үүргийг хүлээн ажилладаг. Төвийн бүсэд Хонхорын Радио нэвтрүүлэх станц, Хөдөө орон нутагт Баян-Өлгий, Хөвсгөл, Говь-Алтай, Өмнөговь, Дорнод аймгуудын радио нэвтрүүлэх их хүчний станцаар урт, дунд, богино долгионоор аймаг сумын төвүүдэд суурилуулсан 70 гаруй FM станцаар, мөн интернетийн урсгал ашиглан шилэн кабелийн сүлжээнд холбогдсон 300 гаруй сум суурин газар, дэлхий дахинд Монголын үндэсний олон нийтийн радиогийн I, II нэвтрүүлэгийг, мөн Улаанбаатар хот, Орхон аймагт шугамын радиогоор, техникийн боломжийг ашиглан олон сувгийн телевизийн 7 дугаар суваг, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд кабелийн телевиз, агаарын олон сувгийн телевизийн сувгаар Монголын үндэсний олон нийтийн радиогийн I нэвтрүүлэгийг, аймаг хот, сум суурин, улсын чанартай амралт сувиллын газар, уул уурхай, хөдөө аж ахуйн үйлдвэр төвлөрсөн  381 газарт суурилуулсан тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг дахин дамжуулах станцаар Монголын үндэсний олон нийтийн телевиз, UBS, 25TV, Боловсрол суваг, TV9, ETV, TV5 телевизийн хөтөлбөрүүд, Монголын үндэсний олон нийтийн радиогийн I нэвтрүүлэгийг дамжуулан хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна

Цаашид техник, технологийн дэвшил, хөгжингүй улс орнуудын дахин дамжуулах байгууллагын жишиг, туршлагыг судалж хэрэгжүүлэх чиглэлээр идэвх зүтгэл гарган ажиллах, хэрэглэгчийн эрх ашигт илүү нийцсэн үйлчилгээг бий болгохыг нэн тэргүүний зорилтоо болгон ажиллах болно.    

Та бүхэнд ажлын  амжилт, сайн сайхан бүхнийг хүсье! 

ХҮНДЭТГЭСЭН:

“РАДИО ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ:                                                          С.ЦАГААНХҮҮ