Утас: 77003111 Факс: 77003119

Back to Top

2015.01.29 – 2015.02.13-ны хооронд тус газрын үйл ажиллагаанд Төрийн өмчийн хорооноос шалгалт хийж үйлдвэрийн даргад Төрийн өмчийн хорооны 126-р тогтоолоор дараах үүргүүдийг өгсөн байна. 

1. Төрийн өмчийн хороо болон бусад эрх бүхий байгууллагын хийсэн шалгалтыг мөрөөр зохиох ажлын төлөвлөгөө гарган батлаж, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах; 

2. төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж худалдан авах ажиллагаа явуулсан, төлөвлөгөөнд тусгагдаагүй бараа, ажил үйлчилгээ худалдан авсан, ажил гүйцэтгэх буюу бэлтгэл нийлүүлэгчтэй хийсэн гэрээг зохих журмын дагуу дүгнээгүй холбогдох албан тушаалтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн дагуу арга хэмжээ авах;

3. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, өөрийн байгууллагын онцлогт нийцүүлэн шинэчлэн боловсруулж мөрдүүлэх, төсөв, өртөг зардлын тооцоололт, хуваарилалтын үндэслэлийг оновчтой болгон, улсын төсөвт үйлдвэрийн газрын мөнгөн урсгалын төлөвлөлтийг бодитой төлөвлөх, авлага өглөгийг бууруулах, гэрээг архивын нэгж болгон цэгцлэж дүгнэж хэвших, гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулж, зөрчил дутагдал давтан гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллах; 

4. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор дотоод аудиторын ажиллах журам, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлаж мөрдүүлэх ;

5. Мэдээлэл технологи,  шуудан харилцаа холбооны газрын болон бусад байгууллагын мэргэжилтэн, албан тушаалтны гадаадад томилолт, сургалтын зардлыг үйлвэрийн газраас гаргахыг таслан зогсоох;

6. Аливаа арга хэмжээнд зарцуулах мөнгөн хөрөнгийн төсвийг эрх бүхий этгээдээр хянуулан батлуулж, үйлдэрийн газрийн даргын тушаалаар зарцуулж байх, зах зээлийн үнийн судалгааг хийж, үйлдвэрийн газрын онцлогт тохирсон жижиг мөнгөн сангийн журам боловсруулан баталж мөрдөж ажиллах.