Утас: 77003111 Факс: 77003119

Back to Top

Дорноговь аймгийн РТС-ын танилцуулга

Дорноговь аймаг дахь Радио нэвтрүүлгийн станц нь Говь нутгийн алслагдсан сумдын малчид хөдөлмөрчдийг Монголын үндэсний Радио нэвтрүүлгээр хангах, түүний сонсголыг сайжруулах, дахин дамжуулах үүрэг зориулалттайгаар анх 1980 оны 10 дугаар сарын 27-нд ЗХУ-ын /хуучин нэрээр/ буцалтгүй тусламжаар барьж ашиглалтанд орсон.

dornod bair

 

РТС-ын байрны зураг. Станцын байрны урт  – 26м 50см

                                                                                               Өргөн – 13м 80см

   Тус станц нь анх  инженер-1,  ээлжийн техникч-4, цэвэрлэгч-1, галч-3-н хүний бүтэцтэй ажиллаж байжээ. Станцад 12/25 кВт-ын хүчин чадал бүхий богино долгионы нэвтрүүлэгч тавигдсан бөгөөд нэвтрүүлэгчид ачигдсан антенна нь эргэн тойрон 400 км радиусаар нэвтрүүлгээ цацах чадалтай байсан. Нэвтрүүлэгчийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор тухайн үеийн РТТТөвийн удирдлагын шийдвэрээр Өмнөговь аймагт ажиллаж байсан “ВЯЗЬ-2 МУС” нэвтрүүлэгчийг зөөвөрлөн авч ирж өөрийн ИТА-ын хүчээр бүрэн монтажилж 1994 онд ашиглалтанд оруулснаар манай аймагт үндэсний Радио нэвтрүүлгийн найдвартай сонсголын хүрээ улам өргөжиж, станцын тогтвортой ажиллагаа дээшилсэн байна. Энэ үед манай станц нь богино долгионы “ВЯЗЬ МУС” маркийн 12 кВт-ын хүчин чадалтай 2 нэвтрүүлэгчээр Монголын үндэсний Радио нэвтрүүлгийн 1-р трограммыг богино долгионы 3960 кГц-ийн үелзэл буюу 75.7метрийн долгион дээр өсгөн дамжуулж байлаа. Тухайн үед станц нь 20 ажиллагсадтайгаас ИТА долоон хүн ажиллаж байсан. РТС нь 2008 оны 08-р сард татан буусан үеэс хойш дарга-1, ОСТАА-ны техникч-1, ээлжийн техникч-4, сахиул-2 хүний орон тоотой ажиллаж байгаад 2012 онд ээлжийн техникчгүй болсон.  2014 оны 04-р сарын 16-ны өдрөөс эхлэн албаны дарга-1, ОСТАА-ны техникч-1, сахиул-галч-1 хүний бүтэцтэй нийт 3 хүний орон тоотой Дорноговь аймгийн 15  сум, Говьсүмбэр аймгийн 3 сумыг хариуцан ажиллаж байна.

 dornod sate

Дорноговь аймгийн төвийн цамхаг

Тоног төхөөрөмжийн хувьд  Аналоги ОСТв-18ш

                                                  Тоон станц-18ш

                                                  FM станц – Замын үүд, Дорноговь, Говьсүмбэр зэрэг газарт ажиллаж байна.

Говьсүмбэр суманд ажиллаж Монголын үндэсний радиогийн нэвтрүүлгийг ард иргэдэд хүргэж байна.