Утас: 77003111 Факс: 77003119

Back to Top

Өнөө үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн радиогийн дамжуулах үйлчилгээ бол интернет радио юм. Манай байгууллага нь интернет сүлжээг ашиглан МҮОНРадиогийн өргөн нэвтрүүлийг дамжуулах төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ нь та өөрийн хүссэн ухаалаг төхөөрөмж болон компьютер дээрээс /www.itradionet.com/ хаягруу хандан радио өргөн нэвтрүүлгийг сонсох боломжтой. Мөн гадаадын улс орон суугаа хүмүүс дэлхийн хаанаас ч интернеттэй байхад л радио өргөн нэвтрүүлэг сонсох боломжтой.

Интернет радиог та дурын төхөөрөмж дээрээ хүлээн авч сонсох боломжтой бөгөөд зөвхөн интернет л байхад хангалттай. Үүнд: гар утас , таблет, зөөврийн компьютер болон суурин компьютер , мөн интернет радио хүлээн авах тусгай хүлээн авагч зэргийг ашиглан интернэт радиог хүлээн авах боломжтой.

 

 

Энэхүү интернет  радио хүлээн авагч нь радиог 2 төрлөөр хүлээн авах боломжтой үүнд утасгүй интернэт орчинд буюу (wifi) мөн шилэн кабель холболт (LAN) холболтоор интернет радио хүлээн авах боломжтой төхөөрөмж юм.

Ашиглахад хялбар энэхүү радио төхөөрөмж дээр тохиргоо хийх шаардлагагүй бөгөөд зөвхөн тэжээлд холбогдон интернет урсгалыг ашиглан радио хүлээн авах боломжтойгоороо шалгахад хамгийн хялбар төхөөрөмж юм.  Мөн энэ төхөөрөмжийг зөвхөн Монголд биш дэлхийн аль ч улсад ашиглах боломжтой бөгөөд зөвхөн интернет урсгал байхад л радио хүлээн авах боломжтой юм.

МТШХХТГ-аас хэрэгжүүлж 200 орчим суманд суурилуулагдсан утасгүй  интернетийг ашиглан хэрэглэгчдэд интернэт радио үйлчилгээг хүргэнэ. Хүлээн авагчыг хувийн хэвшлийн түншлэлээр хямд үнээр нийлүүлнэ.