Багануур Зүүн бүсийн Радио Телевизийн алба

РАДИО ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ Улсын Төсөвт Үйлдвэрийн Газрын Зүүн бүсийн Радио Телевизийн Алба нь Багануур дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр, Булагтай, Архуст, Аржанчивлан ,Өвөржанчивлан, Мөнгөнморьт сум , Сүхбаатар аймгийн Түмэнцогт , Мөнххаан сум , Дорноговь аймгийн Иххэт сум , Хэнтий аймгийн бүх сумын аналоги болон тоон телевизийн станцуудын ашиглалт , Радио Релейний зүүн чиглэлийн 8 станцууд /203-210 –р /- ын ашиглалт, Монгол Үндэсний Радиогийн 1-р сувгийн нэвтрүүлгийг  өөрийн брэнд FM105,5 MHz үелзэлээр дамжуулах үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байна.

Мөн Радио Релейний станцуудад ажиллаж буй FM 105.5 станцуудаар Зүүн бүсийн магистрал авто зам дагуу Монголын Үндэсний Радиогийн 1-р сувгийн нэвтрүүлгийн тасралтгүй дамжуулж байна.

Радио Телевизийн Үндэсний Сүлжээ  УТҮГ –ын  хэмжээнд төлөвлөсөн ажлын хүрээнд интернет радиог зүүн бүсэд эрчимжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулалтын дагуу ажиллана.

Багануур дүүрэгт телевиз хэрэглэгчдэд 204-р релейний станцад суурилагдсан Digital horizon 1кВт –ын хүчин чадалтай станцаар дуу, дүрсний өндөр нягтралтай телевизийн сигналыг 30-40км алслалтын зайд хүртээмжтэй дамжуулж байна.       Мөн релейний станцаас Монголын Үндэсний Радиогийн 1-р сувгийн нэвтрүүлгийг FM105,5 үелзэлээр 100Вт станцаар тасралтггүй дамжуулахаас гадна “ Лавайн эгшиг ”радиогийн нэвтрүүлгийг дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна.

Зүүн бүсийн Радио Телевизийн Албаны хариуцсан сум суурин, сайтуудад телевизийн тоон системийн дэвшилтэт техниологийн 2 дахь үеийн DVB-T2 /Digital Video Broadtasting -Trestrial 2/ системийн Германы Rohde Szwarch брэндийн SLX- 8000 маркын 20Вт -ын хүчин чадалтай 23 станц, 50Вт-н 5 станц, 100Вт-ын 1станц , Дорноговь аймгийн Иххэт суманд суурилагдсан Panda брэндийн AMP-101 маркийн 20Вт -ын хүчин чадалтай станц 1, Төв аймгийн Булагтай зангилаанд Францын Thomson брэндийн 20Вт  хүчин чадалтай станцуудаар тус тус тоон телевизийн нэвтрүүлгийг дуу дүрсний өндөр нягтралтай, үндсэн 16 сувгийг чанартай хүртээмжтэй дамжуулж байна.