Дорнод

Дорнод аймаг дахь РадиоТелевизийн Сүлжээний Газар

dornod

Товч түүхээс

Дорнод аймаг дахь Радио өргөн нэвтрүүлгийн станцыг ЗХУ-ын хөрөнгө хүчээр барьж эхний ээлжинд их чадлын урт долгионы ДСВ-75квт “Штром”, богино долгионы 12 кВт-ын “ВЯЗ-2МУС” нэвтрүүлэгчүүдийг 1978 оны 11-р сарын 22-нд Чойбалсан хотод ашиглалтанд оруулж 1435м урт долгион, 60.5м богино долгионоор Монголын Үндэсний радиогийн нэвтрүүлгийг эх орны зүүн хязгаарт анх дамжуулж эхэлсэн юм.
Улмаар дахин өргөтгөж 1981 онд урт долгионы нэвтрүүлэгчийн нэг блок нэмсэнээр чадлыг 150 кВт болгосон нь  Монголын Үндэсний радиогийн нэвтрүүлгийг Дорнод, Хэнтий , Сүхбаатар, аймгуудийн нутаг дэвсгэрт чанарын өндөр түвшинд дамжуулан, сонсголын хүрээг ихээр тэлэх нөхцлийг хангасан юм. Мөн энэхүү өргөтгөлөөр их чадлын 1000 кВт-ын дунд долгионы ПСВ-1000 “ПРИБОЙ” нэвтрүүлэгчийг ашиглалтанд оруулж, ЗХУ-ын МАЯК радио станцын тусгай нэвтрүүлгийг 1990 он хүртэл алс зүүн өмнөд Азийн орнуудад дамжуулж байв.
2000 онооос хойш РТСГ-ын бодлогоор орон нутаг дахь станцуудад хийж буй хөрөнгө оруулалт, техникийн бодлогын үр дүнд тус станц нь дан ганц радио дамжуулахаас гадна аймгийнхаа төвд  FM радиог дамжуулах, мөн 2009 оны 07-р сарын 1-нээс олон сувгийн телевизийн нэвтрүүлэгийг дамжуулах түүний ашиглалтыг хариуцан ажиллаж байна.
Монголын үндэсний олон нийтийн радиогийн нэг хоёрдугаар сувгийн нэвтрүүлгийг сансарын хиймэл дагуулаас хүлээн авч дахин дамжуулах,олон сувгийн  телевизийн нэвтрүүлгийг Чойбалсан хотын хэмжээнд сувгийн 500Вт чадалтай станцаар, сумдад 50Вт  чадалтай станцаар дамжуулж байна.
2009 оноос бүтцийн өөрчлөлтөөр ТВ өргөн нэвтрүүлгийг дахин дамжуулах ажлын хүрээнд Дорнод, Сүхбаатар аймгийн төв болон бүх сумдын  олон сувгийн телевизийн нэвтрүүлгийг дамжуулах болон ашиглалтын ажлыг хариуцан ажиллаж байна.

Үндсэн үйл ажиллагаа, чиг үүрэг

  • Зүүн    бүсийн  радио телевизийн сүлжээний тогтвортой найдвартай ажиллуулахад  чиглэсэн үйл  ажиллагаа  явуулж, Дорнод Сүхбаатар аймаг  дахь  инженер техникийн ажилтнуудыг шуурхай  удирдлагаар  хангах.
  • Тоног  төхөөрөмжүүдэд хийгдэх үзлэг үйлчилгээ хэмжилт тохируулгыг төлөвлөгөө, графикийн дагуу  хийж, хэрэгжилтэнд  хяналт  тавьж ажиллах.
  • Инженер техникийн ажилтнуудыг  мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх болон шинэ технологи эзэмшүүлэх чиглэлээр мэргэжлийн сургалт зохион байгуулах.
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, журмыг ажилдаа удирдлага болгон хяналт тавьж ажиллах.