Радио нэвтрүүлэх төв станц

honhor

Товч түүхээс

Радио өргөн нэвтрүүлэх станц нь   хуучнаар ЗХУ-ын тусламжтайгаар 1960  оны 04 дүгээр сарын 22-ны өдөр анх   В.И. Лениний нэрэмжит Радио нэвтрүүлэх станц нэртэй   ашиглалтанд орж,   5, 25, 50 кВт чадалтай богино долгионы станцууд,  150 кВт чадалтай урт, дунд долгион бүхий 8 станц ажиллаж Монгол орон даяар радио нэвтрүүлгийг дамжуулж эхэлсэн. Их хүчний станц радио нэвтрүүлэх төв ашиглалтанд орсоноор радио сонсголын чанар улсын бүх нутаг дэвсгэрт сайжраад зогсоогүй хөрш зэргэлдээ улс орнуудад ч сайн сонсогдох болсоны зэрэгцээ гадаадын улс орнуудад зориулан тусгай нэвтрүүлэг явуулах техникийн боломж нэгэнтээ бүрдсэн юм.
2003 онд ашиглалтанд орсон Япон улсын  NEC-50 нэвтрүүлэгч нь 50 кВт чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 7260 кГц давтамжаар Монголын үндэсний олон нийтийн радиогийн 2-р программыг Монгол орон даяар дамжуулж байна. Радиогийн нэвтрүүлгийг шилэн кабель болон сансрын хүлээн авагчаар хүлээн авч нэвтрүүлэх төхөөрөмждөө өргөн дамжуулж байна.

Үндсэн үйл ажиллагаа, чиг үүрэг

  • Улаанбаатар хотын сонсогчдод МҮОНРадиогийн Р-3 ба РӨН-1 програмыг 100,9 мГц , 106 мГц долгион дээр FM нэвтрүүлэгчээр дамжуулан хүргэх.
  • МҮОНРадиогийн төв студи ба Хонхорын РӨНТС-ын хооронд РӨН-1, РӨН-2 ба Тусгай нэвтрүүлгийн программыг хүргэх хуваарилах төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах.
  • Телевизийн Төв цамхаг болон ТВ ба FM нэвтрүүлэх станц ,тоног  төхөөрөмжүүдэд хийгдэх үзлэг үйлчилгээ хэмжилт тохируулгыг төлөвлөгөө, графикийн дагуу  хийж, хэрэгжилтэнд  хяналт  тавих.
  • Инженер  техникийн  ажилчдын мэдлэг  мэргэжлийг  дээшлүүлэх болон  шинэ  технологи эзэмшүүлэх  чиглэлээр мэргэжлийн  сургалт  зохион  байгуулах.
  • Хөдөлмөрийн  аюулгүй  ажиллагаа,эрүүл ахуйн журам  дүрэм холбогдох хууль тогтоомжийг   ажилдаа  удирдлага  болгон хяналт  тавьж  ажиллах