Хотын радио өргөн нэвтрүүлгийн шугам

hotiin shugam

 

Товч түүхээс

1931 оны 5-р сарын 1-нд Ленин клуб, Төв цэнгэлдэх хүрээлэн гэх мэт газруудад 4 радио чанга яригчаар илтгэл яриа, дуу хөгжим нийслэлийнхэнд сонсгосноор  нийслэл хотноо радио нэвтрүүлэг эхэлсэн түүхтэй.
Анхандаа Агаарын мэдээ гэж нэрлэгдэж байсан радио өргөн нэвтрүүлгийн шугамын технологи жилээс жилд техник технологийн  шинэчлэл хийгдэн бүтэц зохион байгуулалтын хувьд ч өөрчлөгдөн эдүгээ  Хотын радио шугамын сүлжээний алба гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байна.
Радио өргөн нэвтрүүлгийг шугамаар дамжуулан хэрэглэгчдэд сонсгох технологидоо ОХУ-ын холбооны эрдэм шинжилгээний институтад үйлдвэрлэгдсэн Енисей-5.0к маркийн 5кВт-ын чадалтай нам давтамжийн өсгөгчийг 4 5радио зангилгаа болгон хуваарилан ашиглаж байна.
Одоогийн байдлаар 6 дүүргийн хэмжээнд 43 фидерийн 221,2км гол шугам, 254,9км хэрэглэгчийн шугамтай. Орхон аймгийн Эрдэнэт хотод 6 микрорайонд 3500 радио цэгтэй.
Захиалагчдын хүсэлтээр олон улсын хурал зөвөлгөөнд Япон улсын JRC корпорацийн үйлдвэрлэсэн синхрон орчуулгын төхөөрөмжөөр үйлчилдэг.
Зөөврийн радио зангилаандаа 100Вт-3000Вт хүртэлх чадлын өсгөгч, 1-25 микрофон бүхий төхөөрөмжөөр задгай талбай болон  хурлын заал танхимд орчуулгын төхөөрөмж суурилуулж захиалгын дагуу үйлчилдэг.
Улсын баяр наадмаар төв цэнгэлдэх хүрээлэн, морины бариа, сурын байрыг радиожуулах, улс орон даяар шууд дамжуулах нэр хүндтэй, өндөр хариуцлагатай ажлыг сүүлийн 40 гаруй жил амжилттайгаар гүйцэтгэн ажиллаж байна.

Үндсэн үйл ажиллагаа, чиг үүрэг

  • Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Сонгино-Хайрхан дүүргийн айл өрх албан байгууллагад радио нэвтрүүлгийг шугамын технологиор техникийн гологдол сааталгүй сонсгох
  • Тоног  төхөөрөмжүүд, радиогийн шугамын байгууламжид хийгдэх үзлэг үйлчилгээ хэмжилт тохируулгыг төлөвлгөө графикийн дагуу хийж хэрэгжилтэнд хяналт тавих
  • Инженер техникийн ажилчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх болон шинэ технологи эзэмшүүүлэх чиглэлээр мэргэжлийн сургалт зохион байгуулах
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, журмыг ажилдаа удирдлага болгон хяналт тавьж ажиллах
  • Захиалгын дагуу олон улсын хурал зөвлөлгөөнд синхрон орчуулгын төхөөрөмж, зөөврийн радио зангилгаагаар үйлчлэх
  • Улсын их баяр наадмаар төв цэнгэлдэх хүрээлэн, морины бариа, сурны байрыг радиожуулах