Хэмжилт засварын төв

hemjilt

Товч түүхээс

2007 онд УИХ-аас баталсан “Орон нутгийг мэдээлэлжүүлэх” төслийн хүрээнд анх 6сувгийн телевизийг дамжуулж эхэлсэн. Монголын үндэсний олон нийтийн телевиз, Боловсрол суваг өдөр бүр, UBS, MN25, TV-9, TV-5  телевизийн нэвтрүүлгүүд нэг нэг өдрөөр ээлжлэн орон нутагт дамжуулж байв.
Сансраас телевизийн тоон сувгийг  тоон дамжуулалтын DVB-S/MPEG-4 технологийг ашиглан шахаж дамжуулж хүлээн авч байгаа бөгөөд  ТВ дахин дамжуулах станцаар 450-860MHz–ийн нэвтрүүлэх зурваст сум орон нутагт 4-6 аналог ТВ-ийн сувгийг нэвтрүүлэн хэрэгчдэд хүргэн үйлчилж байна.
2009 оны 07дугаар сарын 01-нээс Төрийн өмчийн хорооны тогтоолоор тус газар байгуулагдсанаар олон сувгийн телевизийн дамжуулах сүлжээг хариуцан ажиллахаар болсон.
Монгол улс  2010 оноос сансрын  холбооны  КU зурвасруу шилжин APSTAR-V хиймэл дагуулаар үндэсний телевизийн сувгуудыг дахин дамжуулах болсноор эх орны аль ч хэсэгт төдийгүй Азийн олон оронд гадаад, дотоодын олон арван сувгуудыг чанарын өндөр түвшинд хүлээж авч үзэх, дахин дамжуулах боломж бүрдсэн юм.
МУ-ын ЗГ-ын 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт заасан “Орон нутагт 10 сувгийн телевизийн нэвтрүүлгийг хүргэх” тухай заалтыг хэрэгжүүлэх зорилгоор дамжуулах станцынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж суманд 6 суваг, Аймгийн төвд 8 сувгийн телевизийн нэвтрүүлгийг зэрэг дамжуулах боломжтой болоод байна.

Үндсэн үйл ажиллагаа, чиг үүрэг

  • Улаанбаатар хот, орон нутагт ажиллаж байгаа олон сувгийн телевизийн дамжуулах сүлжээний тогтвортой найдвартай ажиллуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж инженер техникийн ажилтнуудыг шуурхай удирдлагаар хангах.
  • Тоног  төхөөрөмжүүдэд хийгдэх үзлэг үйлчилгээ хэмжилт тохируулгыг төлөвлөгөө, графикийн дагуу  хийж, хэрэгжилтэнд  хяналт  тавьж ажиллах.
  • Инженер техникийн ажилчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх болон  шинэ технологи эзэмшүүлэх чиглэлээр мэргэжлийн сургалт зохион байгуулах.
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, журмыг ажилдаа удирдлага болгон хяналт тавьж ажиллах.