Эрдэнэт Булганы Радио Телевизийн алба

Эрдэнэт: 2014оны 03-р сарын 12нд байгуулагдсан. Эрдэнэт хотод Франц улсын Thomeson-ны  500вт-ын хүчин чадалтай аналоги, тоон станцууд зэрэгцэн ажиллаж байна. Тус станц нь Баян-Өндөр ууланд байрлах бөгөөд 163-р релей станц юм. Цамхагийн өндөр нь 60 метр, панель антенн нь 50 метр байрлаж байна. МҮОНРадиогийн программ, болон телеивизийн 6 сувгийг аналоги болон тоон станцуудаар дамжуулж хэрэглэгчдэд хүргэж байна. Тус антенний хамрах хүрээ нь 10км бөгөөд антенн ил харагдах орчинд 20 хүртэлх км юм.

Булган: Rohde Schwarz-ийн 100 вт хүчин чадалтай станц үйл ажиллагаа явуулж байна. Цамхагийн өндөр нь 24 метр бөгөөд панель антенн 20 метрт байрладаг байна. Хамрах хүрээ нь 10 км бөгөөд антенн ил харагдах орчинд 15 км юм.