“РТҮС” УТҮГ-ЫН 2018 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ.

                     “РТҮС” УТҮГ-ын 2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, техник зохион байгуулалтын тайлангийн хурлыг 2018.07.06-ны өдрийн 15 цагт “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн хурлын зааланд зохион байгууллаа. Тайлангийн хурлыг “РТҮС” УТҮГ-ын захирал С.Цагаанхүү нээж, хурлаар 2018 оны эхний хагас жилийн тайлан “Захиргааны удирдлага, хяналт шинжилгээ, маркетинг, […]



Бүх нийтийн цэвэрлэгээ

Тус байгууллагын ажилтан, албан хаагчид Хонхор дахь Радио нэвтрүүлэх төв станцын гаднах талбай, хашаа болон склад цэвэрлэлээ.


“Газар хөдлөлтийн гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт” сэдэвт дадлага сургуулилт боллоо.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.1, Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 52 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгаас хамгаалах улсын албаны ажиллах нийтлэг журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу Мэдээлэл, харилцаа холбооны улсын албатай хамтарсан “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт” сэдэвт дадлага сургуулийг 2018 оны 05 дугаар сарын 23-наас […]


Телевизийн төв станцын ажилтан албан хаагчид урсгал засвар хийв.

Телевизийн төв станцын ажлын байрны цонхны тавцангууд, коридор хана тааз, ИТА-ын өрөөний хана, гадаа явган хүний зам талбай зэрэг   будаг нь  хуучирсан өнгө үзэмж алдагдсан байcныг өөрсдийн хүчээр  засварын ажлыг хийж гүйцэтгэв.  


Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан Баян-Өлгий РТСГ-ын ажилтан албан хаагчид идэвхтэй оролцлоо.

Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10-р сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Баян-Өлгий РТСГ-ын ажилтан албан хаагчид идэвхтэй оролцлоо. Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалж байна.


ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН СПОРТ НААДАМ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойн нэрэмжит спорт наадам Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт ажилтан, албан хаагчдыг биеийн тамир спортод өргөнөөр хамруулж, спортод хандах идэвхи, сонирхлыг өрнүүлэхийн зэрэгцээ ажлын туршлагаа солилцох, нэгдмэл байдлыг бэхжүүлэх зорилгоор явагдаж өндөрлөсөн бөгөөд тус байгууллагын ажилтан албан хаагчид амжилттай оролцлоо.


Монголын тээвэр, Харилцаа холбоо, Газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбоодын спорт наадам

Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны гишүүн Автотээвэр, Агаарын тээвэр, Харилцаа холбоо, Газрын тосны салбарын ҮЭ-ийн хороодын дунд зохион байгуулж Тэмцээн нь гишүүдийн нөхөрсөг харилцаа, эв нэгдлийг бэхжүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд оршив. Тэмцээнд тус байгууллагын ажилтан албан хаагчид амжилттай оролцлоо.


“Радио телевизийн үндэсний сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрын нэгжийн дарга, холбогдох албан хаагчид орон нутагт томилолтоор ажиллав.

Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл аймгийн Радио, телевизийн сүлжээний газрыг хамарсан энэ удаагийн томилолтын ажлын хүрээнд дээрх газруудын өдөр тутмын үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаа, мөнгөн хөрөнгийн гүйлгээ, агуулахын эмх цэгц, аюулгүй байдлыг шалгаж, үндсэн хөрөнгийн тооллого, бүртгэл хийх ажлыг гүйцэтгэн нийт албан хаагчдад ажлын зааварчилгаа, чиглэл өгсөн болно. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл […]