ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН СПОРТ НААДАМ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойн нэрэмжит спорт наадам Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт ажилтан, албан хаагчдыг биеийн тамир спортод өргөнөөр хамруулж, спортод хандах идэвхи, сонирхлыг өрнүүлэхийн зэрэгцээ ажлын туршлагаа солилцох, нэгдмэл байдлыг бэхжүүлэх зорилгоор явагдаж өндөрлөсөн бөгөөд тус байгууллагын ажилтан албан хаагчид амжилттай оролцлоо.


Монголын тээвэр, Харилцаа холбоо, Газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбоодын спорт наадам

Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны гишүүн Автотээвэр, Агаарын тээвэр, Харилцаа холбоо, Газрын тосны салбарын ҮЭ-ийн хороодын дунд зохион байгуулж Тэмцээн нь гишүүдийн нөхөрсөг харилцаа, эв нэгдлийг бэхжүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд оршив. Тэмцээнд тус байгууллагын ажилтан албан хаагчид амжилттай оролцлоо.


“Радио телевизийн үндэсний сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрын нэгжийн дарга, холбогдох албан хаагчид орон нутагт томилолтоор ажиллав.

Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл аймгийн Радио, телевизийн сүлжээний газрыг хамарсан энэ удаагийн томилолтын ажлын хүрээнд дээрх газруудын өдөр тутмын үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаа, мөнгөн хөрөнгийн гүйлгээ, агуулахын эмх цэгц, аюулгүй байдлыг шалгаж, үндсэн хөрөнгийн тооллого, бүртгэл хийх ажлыг гүйцэтгэн нийт албан хаагчдад ажлын зааварчилгаа, чиглэл өгсөн болно. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл […]


“ИХ ХОТЫН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ”

Улаанбаатар хотын Захирагчийн албанаас 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11 цагт “ИХ ХОТЫН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ“ уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээнд Тус газрын болон салбар нэгжийн ажилтан, албан хаагчид ойр орчмын зам талбай, хогийг цэвэрлэж идэвхтэй оролцлоо.


АЛБАН ХААГЧДИЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ, УР ЧАДВАРЫН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛСАН ТУХАЙ

Тус газрын захирлын 2018 оны  “Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох тухай” А/03 дугаар тушаал батлагдсаны дагуу дараах арга хэмжээг авч ажилласан.Үүнд: Байгууллагын ажилтан, албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах ажлын хүрээнд ШУТИС-ын ХХМСургуулиас инженер, техник чиглэлийн, МҮИС-аас, хууль эрх зүй, санхүүгийн чиглэлийн мэргэжлийн багш нартай гэрээ байгуулан хамтран ажилласны зэрэгцээ холбогдох […]


Байгууллагын 2018 оны аварга шалгаруулах спортын тэмцээн уралдаан амжилтай болж өндөрлөлөө.

РТҮС УТҮГ –ын  хэмжээнд  жил  бүр уламжлал болгон ажилтан, албан хаагчдын дунд зохион явуулдаг спортын ур чадвар сорих 5-н төрөлт тэмцээнийг 2018 оны 04 сарын 12, 13, 14-д зохион байгууллаа. Тэмцээн нь ажилтнуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хамт олны нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор спортын  төрөл бүрийн тэмцээн, уралдааныг тогтмол […]


Орон даяар гамшгийн эсрэг дуут дохио дуугарлаа.

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам” мөн 340 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон даяар зохион байгуулсан үйл ажиллагаанд “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-ын Хэлтэс, алба, нэгжүүдийн ажилтан албан хаагчид, оролцсон  үзүүлэх сургалтыг […]



“Удирдах ажилтны зөвлөгөөн-2018”

“Радио телевизийн үндэсний сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрын  “Удирдах ажилтны зөвлөгөөн-2018”-ийг  2018 оны 02 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Зөвлөгөөнд байгууллагын Захирал, Дэд захирал, нэгжийн дарга нар болон орон нутаг дахь газрын дарга, ахлах нягтлан бодогч, салбарын дарга нар оролцов. Зөвлөгөөний хүрээнд Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ танилцуулга сэдвээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн […]


“УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН” 2018

“Радио телевизийн үндэсний сүлжээ” Улсын төсөвт үйлдвэрийн газрын  “Удирдах ажилтны зөвлөгөөн”  явагдаж байна. Зөвлөгөөн 2018 оны 02-р дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Зөвлөгөөнд “РТҮС” УТҮГазрын Захирал, удирдлагын бүрэлдэхүүн, Баян-Өлгий, Хөвсгөл, Говь-Алтай, Өмнөговь, Дорнод аймгийн Радио телевизийн сүлжээний газрын дарга, нягтлан бодогч  нар оролцож байна.