АЛБАН ХААГЧДИЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ, УР ЧАДВАРЫН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛСАН ТУХАЙ

Тус газрын захирлын 2018 оны  “Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох тухай” А/03 дугаар тушаал батлагдсаны дагуу дараах арга хэмжээг авч ажилласан.Үүнд:

Байгууллагын ажилтан, албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах ажлын хүрээнд ШУТИС-ын ХХМСургуулиас инженер, техник чиглэлийн, МҮИС-аас, хууль эрх зүй, санхүүгийн чиглэлийн мэргэжлийн багш нартай гэрээ байгуулан хамтран ажилласны зэрэгцээ холбогдох ажилтнуудаар Төрийн албан хэрэг хөтлөлт, ХАБЭА-н тухай холбогдох сургалтыг зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэв.

Сургалтад тус газрын шалгалтад хамрагдах ажилтан, албан хаагчдыг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрүүдийн хооронд тус газар болон ШУТИС –ын хичээлийн байранд мэргэжлийн багш, албан хаагчид холбогдох сургалтад хамруулав.

Тус газрын захирлын 2018 оны  “Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох тухай” А/03 дугаар хавсралтаар батлагдсан шалгалт авах журам, удирдамж, зохион багуулсан сургалтын дагуу ажилтан, албан хаагчдын ажлын байр, мэргэшлийн шалгалтын 90 асуулттай сорилын тестийг мэргэжлийн багш нартай шалгалтын бүрэлдэхүүн хамтран боловсруулсны үндсэн дээр шалгалтыг зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн.

Шалгалтыг 2018 оны 01 сарын 30-аас 03 сарын 18 өдрүүдийн хооронд төв болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж авсан.

 Цаашид ажилтан, албан хаагчийг мэргэшлийн болон давтан сургалтад тогтмол хамруулах, бие даан мэдлэг боловсролоо дээшлүүлэх тал дээр анхаарах дэмжлэг үзүүлэх, ажлын байран дээр тэнцэх эсэхэд байнгын хяналт тавьж энэхүү шалгалтыг журамд заасан хугацаанд тогтмол авч байх нь зүйтэй гэж дүгнэж байна.


    Сэтгэгдэл үлдээх

    Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн