Өмнөговь аймгийн Радио телевизийн сүлжээний газар үүсч хөгжсөний түүхт 40 жилийн ойн баяр тус аймагт зохион байгуулан өнгөрүүллээ.

“Радио телевизийн үндэсний сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрын Өмнөговь аймгийн Радио телевизийн сүлжээний газар үүсч хөгжсөний түүхт 40 жилийн ойн баярын арга хэмжээ 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тус аймагт зохион байгуулсан.

Энэ арга хэмжээнд Төрийн далбаа болон байгууллагын туг мандуулах ёслолоор эхэлж  аймгийн ИТХурлын дарга Х. Сугир, аймгийн ЗДТГазрын дарга н.Баянмөнх, Даланзадгад сумын ИТХ дарга Т. Мэндээ, РТҮС УТҮГ –ын Дэд захирал Ц.Ганзориг, Ахмад үеийн төлөөлөл РӨНСтанцын  даргаар  ажиллаж байсан Ж.Тэрбиш,  анхны лабораторын инженер Г.Цоодол, мөн анхны ээлжийн инженер Л.Батсүрэн,  Радио телевизийн хэрэг эрхлэх газрын дамжуулах байгууламжийн Радио Телеизийн Техникийн Төвийн захирлаар ажиллаж байсан Цэдэвсүрэн   Өмөнговь аймгийн Харилцаа Холбооны Ассоциацын тэргүүн Ц.Дэлгэрмаа,  РТСГ–ын дарга Б.Цогтсайхан нар ойн баярыг нээж мэндчилгээ дэвшүүлсэн.

Байгууллагын түүхт 40-н жилийн ойгоор тус байгууллагад олон жил үр бүтээлтэй, идэвхи санаачлагатай ажиллаж буй албан хаагчдыг салбарын болон аймаг, хотын шагналаар шагнан урамшуулсан. Үүнд:

  • Ө.Баяжих “ХҮНДЭТ ХОЛБООЧИН”
  • Н.Намжилмаа “РАДИО ТЕЛЕВИЗИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”
  • Н.Ганзориг “РАДИО ТЕЛЕВИЗИЙН ЖУУХ БИЧИГ”
  • С.Эрдэнэзул “МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”
  • С.Тогтохбаяр “МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”
  • О.Эрдэнэсайхан МХХТГ –Н “ЖУУХ БИЧИГ”
  • Д.Жаргалсайхан МХХТГ –Н “ЖУУХ БИЧИГ”
  • Б.Цогтсайхан Өмнөговь аймгийн ЗДТГ –Н “ЖУУХ БИЧИГ”
  • Ө.Баяжих Өмнөговь аймгийн ИТХ –Н “ЖУУХ БИЧИГ”
  • Б.Цогтсайхан Даланзадгад сумын ИТХ –Н “ЖУУХ БИЧИГ”
  • Ж.Адъяа, Д.Жаргалсайхан нарыг “ИТГЭЛТ ХАМБА” аялах эрхийн бичиг, тус тус шагнагдлаа.

Ойн арга хэмжээ хөтөлбөрийн дагуу Өмнөговь аймгийн РТСГ –ын 7 хүний бүрэлдэхүүнтэй концертоор үргэлжилсэн бөгөөд 18-23 цагийн хооронд хүлээн авалтыг зохион байгуулж зочид, төлөөлөгчид өргөн хамрагдсан.


    Сэтгэгдэл үлдээх

    Your email address will not be published. Required fields are marked *