“Радио телевизийн үндэсний сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрын Дорнод аймгийн Радио телевизийн сүлжээний газар үүсч хөгжсөний түүхт 40 жилийн ойн баярын арга хэмжээ 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр тус аймагт зохион байгуулан өнгөрүүллээ.
Ойн баярын арга хэмжээнд “Радио телевизийн үндэсний сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрын удирдлага, төлөөлөл, салбар 4 аймгийн Радио телевизийн сүлжээний газар, ахмад буурлууд, ажилтан албан хаагчид хүрэлцэн ирж оролцсон.
Байгууллагын түүхт 40-н жилийн ойгоор тус байгууллагад олон жил үр бүтээлтэй, идэвхи санаачлагатай ажиллаж буй албан хаагчдыг салбарын болон аймаг, хотын шагналаар шагнан урамшуулсан. Үүнд:
- Улсад болон холбооны салбарт тасралтгүй 35 жил ажиллаж буй тоон телевизийн инженер С.Борхүү “Радио телевизийн тэргүүний ажилтан цол тэмдэг”;
- Тус байгууллагад тасралтгүй 25 жил ажиллаж буй хөргөлтийн техникч С.Даваасүрэн “Дорнод аймгийн тэргүүний ажилтан цол тэмдэг”;
- Тус байгууллагад тасралтгүй 11 жил ажиллаж буй ээлжийн техникч Ж.Энх-Октябрь “Дорнод аймгийн Засаг даргын хүндэт жуух бичиг”;
- Тус байгууллагад тасралтгүй 18 жил ажиллаж буй галч Г.Анхбаяр “Чойбалсан хотын тэргүүний ажилтан цол тэмдэг”;
- Холбооны салбарт 19 жил, тус байгууллагад 3 жил ажиллаж буй ээлжийн техникч Л.Баярхүү “Чойбалсан хотын Засаг даргын хүндэт жуух бичиг”;
- Улсад 13 жил тус байгууллагад 2 жил ажиллаж буй газрын дарга О.Намуунзул “РТҮС” УТҮГ-ын “Хүндэт өргөмжлөл” мөнгөн шагнал
- Тус байгууллагад тасралтгүй 32 жил ажиллаж буй ахлах инженер Н.Сайнбаяр “РТҮС” УТҮГ-ын “Хүндэт өргөмжлөл” мөнгөн шагнал
- Улсад 32 жил тус байгууллагад 23 жил ажиллаж буй ээлжийн инженер Н.Амаржаргал “РТҮС” УТҮГ-ын “Хүндэт өргөмжлөл” мөнгөн шагнал
- Улсад болон холбооны салбарт тасралтгүй 35 жил ажиллаж буй тоон телевизийн инженер С.Борхүү “БНХАУ-н Хөлөнбуйр аймгийн Манжуур хотод 5 хоног аялах эрхийн бичиг”
- Тус байгууллагад тасралтгүй 32 жил ажиллаж буй ээлжийн ахлагч Н.Очгэрэл “БНХАУ-н Хөлөнбуйр аймгийн Манжуур хотод 5 хоног аялах эрхийн бичиг”
- Тус байгууллагад тасралтгүй 25 жил ажиллаж буй ээлжийн ахлагч, ҮЭХорооны тэргүүлэгч Б.Тунгалагтуяа “РТҮС” УТҮГ-ын “ҮЭХорооны мөнгөн шагнал”