Тус байгууллагын ажилтан, албан хаагчид “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан мод тарив.

Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт Монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны 63 дугаар зарлигаар  “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг жил бүр 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг болгон зарласан билээ.

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр тус газрын нийт ажилтан, албан хаагчид  РНТС-ын хашаанд 60 ширхэг улиас мод тарьж хамгаалалт хийн, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэх ажлыг сурталчилж зохион байгуулан ажиллаа.


    Сэтгэгдэл үлдээх

    Your email address will not be published. Required fields are marked *