Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газар үүсч хөгжсөний түүхт 40 жилийн ойн баярыг тус аймагт тэмдэглэн өнгөрүүллээ.

“Радио телевизийн үндэсний сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрын Говь-Алтай аймгийн РТСГазар үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн баярын арга хэмжээ 2018 оны 10 сарын 18-ны өдөр тус аймагт зохион байгуулагдлаа.

Энэ арга хэмжээ аймгийн төв талбайд Монгол Улсын баатар М.Жанчивын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээгээр эхэлсэн.

Ойн баярын арга хэмжээнд Аймгийн Засаг даргын орлогч  Ж.Ганбат ,Засаг даргын тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Захиргаа  удирдлагын хэлтсийн дарга Б.Алтайбаатар,’’РТҮС’’ УТҮГ-ийн газрын ЗУХ-ийн дарга Н.Бямбадорж ,Техникийн хэлтсийн дарга Б.Цэрэндорж, Станц ашиглалтад ороход түлхүүр хүлээж авсан холбооны газрын дарга асан Н.Төмөрхүү, анхны инженер С.Ходрой Станцын анхны дарга н.Ариунзориг, Баян-Өлгий, Дорнод, Хөвсгөл, Өмнө-говь аймгийн Радио телевизийн сүлжээний газрын дарга нар  болон бусад зочид төлөөлөгчид хүндэтгэл үзүүллээ.

Ойн баярын хурлыг Говь-Алтай аймгийн РТСГ-ын дарга Б.Ариунтуяа нээж, Мэдээлэл харилцаа холбооны технологийн газрын дарга Чинбатын мэндчилгээг салбарын ахмадын нэгдсэн хорооны дарга Н.Төмөрхүү, мөн станц хүлээн авсан актанд МУ-ын ЗГ-ыг төлөөлж гарын үсэг зурсан БНМАУ-ын Холбооны яамны сайд асан МУ-ын гавьяат холбоочин онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Дахын Готовын мэндчилгээг анхны ахлах инженер С.Ходрой нар  уншиж гардуулав.

“РТҮС” УТҮГ-ын удирдлага, Аймаг орон нутгийн удирдлага, Баян-Өлгий, Дорнод, Хөвсгөл, Өмнө-говь аймгийн Радио телевизийн сүлжээний газрын дарга нар баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Зочид төлөөлөгчид аймгийн орон нутгийн судлах музейтэй танилцаж, музейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг тус станцын түлхүүрийг үзэж сонирхов.

Байгууллагын түүхт 40 жилийн ойгоор олон жил үр бүтээлтэй, идэвх зүтгэл гаргаж ажилласан ажилтан, албан хаагчдыг салбарын болон аймаг хотын шагналаар шагнаж урамшуулсан.Үүнд:

Р.Гантулга           “ХҮНДЭТ ХОЛБООЧИН”

Т.Баярмагнай      “ХҮНДЭТ ХОЛБООЧИН”

Ш.Ням-Очир        “ХҮНДЭТ ХОЛБООЧИН”

Ч.Хоролмаа        “ХҮНДЭТ ХОЛБООЧИН”

Т.Лувсанбалдан  МОНГОЛЫН АХМАДЫН ХОЛБООНЫ “АХМАДЫН АЛДАР МЕДАЛЬ”

Ө.Батцэцэг    МХХТГ-ын “ЖУУХ БИЧИГ”

Ш.Мэндбилэг   МХХТГ-ын “ЖУУХ БИЧИГ”

Д.Энхбаяр МЗХ-ы “ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ АЛТАН МЕДАЛЬ”

Р.Гантулга   Говь-Алтай аймгийн ИТХ-ын “ЖУУХ БИЧИГ”

Б.Ариунтуяа  Говь-Алтай аймгийн ЗАСАГ ДАРГЫН  “ЖУУХ БИЧИГ”

Т.Баасандорж    Алтай хотын  “ХҮНДЭТ ТЭМДЭГ”

Т.Хүрэлбаатар,Б.Ариунтуяа нар РТҮС УТҮГ-ын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”

М.Батаа, Б.Баярт нар   “РТҮС” УТҮГ-ын ҮЭХорооны мөнгөн шагнал

Д.Энхбаяр, Х.Ууганбаатар нар ‘’ ИТГЭЛТ ХАМБА’’  аялах эрхийн бичгээр  тус тус шагнагдсан байна.

     

—о0о—

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                     

                       

              

 


    Сэтгэгдэл үлдээх

    Your email address will not be published. Required fields are marked *