“РТҮС” УТҮГ-ЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

“РТҮС” УТҮГ-ын захирлын 2018 оны 11 дүгээр сарын “Шуурхай хурал”-аар өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ажилтан, албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, хамт олны дундах уур амьсгалыг бэхжүүлэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, идэвхжүүлэх чиглэлээр холбогдох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагаас МУБИС-ын доктор, профессор н.Эрдэнэчулуун багш “Сэтгэл зүй”-н чиглэлээр,  2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагаас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, хэрэглээний хэл шинжлэлийн салбарын Эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор, дэд профессор Г.Гэрэлмаа багш “Монгол хэлний зөв бичих дүрмийн толь, журамласан үг”-ийн талаарх сургалтыг тус тус зохион байгуулан явууллаа.

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

 


    Сэтгэгдэл үлдээх

    Your email address will not be published. Required fields are marked *