“ICT СПОРТ 2019” НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн нэрэмжит “ICT спорт 2019“ наадам Буянт-Ухаа спорт цогцолборт 2019 оны 5 дугаар сарын 23-наас 30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн “ICT спорт 2019” наадмыг “Үндэсний Дата Төв”, Скайтел компани хамтран зохион байгуулав.

“ICT спорт 2019” наадам нь энэ жилийн хувьд “Үндэсний Дата Төв” УТҮГ-ын 10 жил, үүрэн холбооны ууган операторуудын нэг Скайтел компанийн 20 жилийн ойн баяртай давхацсан нь онцлогтой байлаа.

Тус наадамд дартс, шатар, ширээний теннис, цахим, хөл бөмбөг, волейбол, сагсан бөмбөг гэсэн төрлүүдэд 22 байгууллагын 800 гаруй тамирчин оролцож хурд хүч, авьяас билгээ сорьсон билээ.

Энэ наадмаас “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-ын эмэгтэй баг тамирчид “Сагсан бөмбөг”-ийн төрөлд  мөнгөн медаль, эрэгтэй баг тамирчид 4-р байрыг тус тус хүртэж амжилттай сайхан оролцлоо.

Баг тамирчид даа баяр хүргэе.


    Сэтгэгдэл үлдээх

    Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

    1 сэтгэгдэлтэй


    • uugnaa 202.179.2.250

      Манай хамт олон мундаг байсан шүү.