“РАДИО ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” УТҮГ-ЫН УРЛАГ, СПОРТЫН ТАВДУГААР НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГазрын ажилтан, албан хаагчид, инженер, техникчдийг өргөнөөр хамруулан урлаг, спортод хандах идэвхи, сонирхолыг өрнүүлэхийн зэрэгцээ ажлын туршлагаа солилцох, байгууллага хамт олны хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлэхэд тус наадмын зорилго оршино.

Энэхүү дөрвөн жилд нэг удаа болдог урлаг, спортын тавдугаар наадам Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн тавдугаар наадам Монгол улсын баруун хязгаар болох Баян-Өлгий аймагт зохион байгуулагдсан нь онцлогтой байлаа.


    Сэтгэгдэл үлдээх

    Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн