“Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ нь Монгол улсад орчин цагийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “100 өдөр – 100 сюрприз” аяны хүрээнд радио,телевиз үзэгч хүүхдүүдийн дунд гар зургийн уралдааныг зарлаж байна.
Зорилго:
Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдүүд сургууль, цэцэрлэгт явахгүй гэртээ байгаа энэ үед чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, авьяасыг нь хөгжүүлэх, аливаад бүтээлчээр хандах чадварыг дэмжих зорилготой.
Уралдааны хугацаа:
- Уралдаанд зориулсан бүтээлийг 2021 оны 3 дугаар сарын 15-аас 4 дүгээр сарын 15-ны өдрийн 16:00 цаг хүртэл “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-ийн https://www.facebook.com/RtbnMongolia Фэйсбүүк хуудас болон info@rtbn.gov.mn мэйл хаягаар хүлээн авна.
- Хүүхдийнхээ зурсан зургийн фото зургийг авч дээрх хаягаар ирүүлнэ.
- Уралдааны шалгаруулалт болсны дараа байр эзэлсэн бүтээлүүдийг эх хувиар нь “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-т хүлээн авна.
Насны ангилал:
- Сургуулийн өмнөх нас
- 1 – 4 анги,
- 5 – 8 анги,
- 9 – 12 анги
Тавигдах шаардлага:
- Гар зургийн бүх төрлөөр А3-ийн хэмжээтэй зургийн цаасан дээр зурна.
- Бүх төрлийн зураг, будгийн хэрэгслүүдийг ашиглаж болно.
- Бүтээл бүр өгүүлэмжтэй байх ба агуулгаа оновчтой илэрхийлсэн байна.
- Бүтээлээ ирүүлэхдээ тухайн зургийг зурсан хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаар, гэрийн хаягийг зургийн тайлбарын хамт хавсаргана.
Уралдааныг дүгнэх:
Уралдааныг 2021 оны 4 дүгээр сарын 16-аас 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Радио телевизийг үндэсний сүлжээ УТҮГ-т дүгнэнэ.
Шагнал урамшуулал:
Шилдэг зургийн эздийн бүтээлийг насны ангилал бүрд I, II, III, Тусгай байр эзлүүлэн шагнаж урамшуулна.