Дорнод аймаг дахь радио нэвтрүүлэх станцын тоног төхөөрөмжид урт долгион дээр ажиллахих хүчний ДСВ-150”Шторм”,богино долгионы Вяз -12/25нэвтрүүлэгч,урт ,богино долгионы антенн фидерийн байгууламж болон хөргөлт,цахилгаан эрчим хүчний иж бүрэн байгууламжтайгаар барьж ашиглалтанд оруулсан байна.Радио нэвтрүүлэх станц ашиглалтанд орсноор монголын үндэсний радиогийн программыг Хэнтий,Дорнод,Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт чанарын сайн түвшинд хүлээн авах техникийн боломжийг бүрдүүлсэн бөгөөд өнөө хүртэл тогтвортой ажилласаар байна.Дорнод аймаг дахь радио нэвтрүүлэх станцын дараагийн өргөтгөл дунд долгионы цараанд ажиллах тухайн үедээ хамгийн орчин үеийн технологи дээр хийгдсэн 1000кВт-ын чадалтай “Прибой “ станц 1985 оны 12 сард ашиглалтанд орсон байна.Энэ станц нь 271м,108 м өндөр цамхагтай антенны 2 байгууламжтай нэгийг нь тусгай нэвтрүүлэгт ашиглахаар байгуулсан юм. Уг нэвтрүүлэгчийг тухайн үеийн гадаад улстөрийн бодлогод зориулан 1985-1990онд ЗХУ-ын тусгай нэвтрүүлгийг дамжуулж байгаад үйл ажиллагаа нь зогсжээ.Ийнхүү монгол улсын радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах сүлжээ зөвхөн өөрийн орны сонсогчдод төдийгүй хилийн цаана монголын дуу хоолойг сонсгоход ашиглагдаж ирсэн түүхтэй билээ.
Дорнод аймаг дахь Радио телевизийн станц нь 1978-11-22 өдөр ЗХУ-ын хөрөнгө оруулалтаар манай орны нутаг дэвсгэрийн зүүн бүсэд радио өргөн нэвтрүүлэг дамжуулах зориулалттай байгуулагдсан юм.Анх ашиглалтанд 150кВт чадалтай урт долгионы станц байгуулагдсан бол, 1985 онд 1000кВт-ын чадалтай дунд долгионы станцыг гадаад орнуудад нэвтрүүлэг дамжуулах зориулалтаар технологийн шинэчлэл хийж ЗХУ-ын “Маяк”станцын тусгай нэвтрүүлгийг 1990он хүртэл зүүн өмнөд азийн орнуудад дамжуулж байв.
ФМ станцыг 1998 онд РТСГ-ын хөрөнгө оруулалтаар ашиглалтанд оруулж одоо Чойбалсан хотын хэмжээнд МР-ын 1-р программыг 105,5мгц, МР-ын 2-р программыг 106,7мгц-ийн давтамж дээр дамжуулж байна.
Мөн Дорнод,Сүхбаатар аймгийн төв,сум сууринд ТВ-ийн 8 сувгийг аналоги болон тоон станцуудаар дамжуулж байна.
Станцын утас: 98661780