RTBN
Шууд Радио

🌲ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС СЭРГИЙЛЬЕ‼️

Жил бүрийн гуравдугаар сарын 20-оос зургаадугаар сарын 10 хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтын үе гэж үздэг.

Иймд иргэн та:

🔥Ил задгай гал түлэхгүй байх;

📌 Шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах

📌 Тэсэрч, дэлбэрэх бодис ашиглахгүй байх

📌 Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх

📌 Шашны зан үйл хийхгүй байхыг хүсье

Алхам тутамдаа галын аюулгүй байдлыг сайтар хангах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Хонхорын радио нэвтрүүлэх төв станц байгуулагдсаны 66 жилийн ой тохиож байна.

Өнгөрсөн 66 жилийн хугацаанд Монгол орны өнцөг булан бүрт дуу хоолой, мэдээллийг тасралтгүй хүргэж, ард иргэдийг холбосоор ирсэн түүхтэй.

Хөгжил дэвшлийн энэ замд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн инженер, ажилтнууддаа гүн талархал илэрхийлье

Хонхорын станцын хамт олондоо 66 жилийн ойн баярын мэнд хүргэе

#РТҮС#66Жил#хонхор

“ДРОНКОН-2026” олон улсын тэмцээний талаар танилцууллаа

▪️ Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын Батлан хамгаалахын атташе нарыг хүлээн авч уулзан, “Дронкон-2026” олон улсын тэмцээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

▪️ “Дронкон-2026” тэмцээн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон)-ийг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд ашиглах, энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлэх зорилготой юм.

▪️ Тэмцээн нь хоёр үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд эхний шат нь дотоодын хэмжээнд, хоёрдугаар шат нь олон улсын түвшинд явагдах нээлттэй тэмцээн байна.

▪️ Тус арга хэмжээ нь дэвшилтэт технологийг энх тайван, хүмүүнлэгийн зорилгод ашиглах боломжийг сурталчлахын зэрэгцээ оролцогч улс орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм.

“Төрийн албан хаагчийн мэргэшүүлэх багц (тэргүүн, эрхэлсэн, ахлах) E Mongolia нэгдсэн системд нэмэгдлээ

Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албаны хаагч” цэс доторх үйлчилгээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд “Төрийн албан хаагчийн мэргэшүүлэх багц (тэргүүн, эрхэлсэн, ахлах), төрийн албанд анх томилогдсон албан хаагчийн, мэргэшүүлэх дунд хугацааны давтан, чиглүүлэх болон богино хугацааны сургалтад суралцаж төгссөн тухай тодорхойлолт”-ыг тус тус E Mongolia нэгдсэн системд нэмлээ.


Энэ долоо хоногт Улаанбаатарт:

•4 дүгээр сарын 13-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

•4 дүгээр сарын 14, 15-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

•4 дүгээр сарын 15-нд: Дэлхийн урлагийн өдөр тохионо.

•4 дүгээр сарын 15-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

•4 дүгээр сарын 15-нд: COP17 бага хурлын хүрээнд салбарын иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд мэдээлэл өгнө.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү.

l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fmontsame.mn%2Fmn%2Fread%2F395753%3Ffbclid%3DIwZXh0bgNhZW0CMTEAc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHg98DRL5USjRz6PJpLbDrSNzGlj4O_CIKy1XwGlm_d_sJSJe7d7p-r9YSYCj_aem_kWBm2NtAATsBk5ylFQoo0Q&h=AT4jAMY5C56XzKn7nhUUYxTlChzq6jltYO8FcHslEzlciWEbYDOhpeLxhobufuDOiI9-mPx9Zgit-KAJrTKAgkKahnBvmfYnDrHU5IMDO3OUoNAZZpq5D8L0W-Aq3ACy9bL5VNBDHCXA3F9z&tn=H-R&c[0]=AT4bWreaIjbdTAKDigDZ21VoiiTvNG72Pmy1qMPHlV-vtsHprfh4MCT7q27q-qK4F7cqpXREt7X7DUAFZxB72r5oJnkgloCAvjpbgRf_6ZSd3xj17tFdHu_l1IM_F7DNBvlcbCT1afcjqVZQ5LMrGG-zY5oFIhtazKVX7RnTval61NaX-kJp3_xbsWWIfAhlayRvwDSwmf9gsfySl9hg-TLL9w

Радио, телевизийн хамт олон хаврын их цэвэрлэгээнд оролцлоо

Орчны цэвэр цэмцгэр байдлыг хангах, ажлын байрны аюулгүй, таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор манай байгууллагын хамт олон хаврын их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож ажиллалаа.

УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ХИЙСЭН 3 ДУГААР САРЫН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ

✅ ХХЗХ-ны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс Улаанбаатар хотын радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд суурин хяналт хийж тайлан мэдээг www.crc.gov.mn цахим хуудсаараа үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчдэд тогтмол, ил тод мэдээлдэг.

✅ 2026.03.02-2026.03.31 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн суурин хяналтын мэдээтэй дараах https://www.crc.gov.mn/…/ulaanbaatar-xotyn-ron-iin… холбоосоор хандаж дэлгэрэнгүй танилцана уу.

#crc_news

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТАЙЛАНГААС ЧӨЛӨӨЛӨГДЛӨӨ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал

Төрийн бүх шатны удирдлагуудыг албан хаагчдаас тайлан нэхдэг байдлыг халлаа.

Төрийн албан хаагч ажлын 5 өдрийн нэг өдөрт нь зайнаас ажиллуулах

Төрийн албан хаагчийг амралтын өдрөөр ажиллуулахгүй байх

Төрийн албаны сул 3000 орон тоонд хүн авахгүй байх үүргийг Яам, Аймаг, нийслэл, дүүрэг бүх шатны удирдлагуудад өглөө.

Төрийн алба, төрийн албан хаагчийн 2025 оны нэгдсэн тоо бүртгэлийн тайлангаас танилцуулж байна.

Жендерийн үндэсний хорооноос зохион байгуулж буй “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” үндэсний хэмжээний аянд”Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-ын хамт олон нэгдэж байна.

Хайрлая

Хандлагаа өөрчилье

Хамтдаа үлгэрлэе

Харилцан хүндэтгэе