News, Press



“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд манай байгууллага нэгдэж байна

Щвейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хүн амын сангийн дэмжлэгтэйгээр жил бүр Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе-2023” аян 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон даяар явагдаж байна. Энэ удаагийн аян “НАДААС, ТАНААС, БИДНЭЭС ЭХЛЭЛТЭЙ” уриан дор зохион байгуулагдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчлан […]


“Ахмадын баяр”-ыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг уламжлал болгон тэмдэглэсээр даруй 20 жил болжээ. Ахмадын баярыг тохиолдуулан “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-ын удирдлагууд алтан үеийн ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл […]


Aжилчдын орон сууц ашиглалтад орлоо

“РТҮС” УТҮГазар нь ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудал, ахуйн нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд 2017 оны 8 дугаар сард Радио нэвтрүүлэх төв станцын хашаанд шинээр ажилчдын орон сууцыг ашиглалтад орууллаа. Энэ ажлын хүрээнд Захиргааны удирдлагын хэлтсийн Хангамж, үйлчилгээний албаны дарга В.Цогт-Очир, Захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн М.Оюунсүрэн нар ажилчдад түлхүүрийг нь гардуулан өглөө.    


Түгээмэл мэргэжилтэн ажилтануудын ХАБЭА-н давтан сургалт

РТҮС УТҮГазрын ажилтан албан хаагчид нь жилд 1 удаа ХАБЭА ГАУС-н сургалтанд хамрагддаг. Энэ сургалтыг “Түгээмэл мэргэжилтэй” ажилтны сургалт гэнэ. Сургалтаар ажилтан нь өөрийн ажлын байрны онцлог түүнд үүсэж болох эрсдэл, эрсдлийг хэрхэн арилгах талаар зохих мэдлэг олж авах ба мэддэг зүйлээ эргэн санах ач холбогдолтой. Ингэснээр дээрхи албан хаагчид нь ХАБЭА-н I II-р зэрэгтэй […]


“Удирдах ажилтны зөвлөгөөн” 2017

“Радио телевизийн үндэсний сүлжээ” Улсын төсөвт үйлдвэрийн газрын  “Удирдах ажилтны зөвлөгөөн” 2017 оны 1-р дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд “РТҮС” УТҮГазрын Захирал, удирдлагын бүрэлдэхүүн, Баян-Өлгий, Хөвсгөл, Говь-Алтай, Өмнөговь, Дорнод аймгийн Радио телевизийн сүлжээний газрын дарга, нягтлан бодогч болон бүсийн албаны дарга нар оролцлоо. Энэ удаагийн зөвлөгөөнд : Доктор Ph Б.Баярсайхан- Төрийн албаны […]


Телевизийн төв станцын ээлжийн инженер Д.Цээсүрэнг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа.

Телевизийн төв станцын ээлжийн инженер Д.Цээсүрэн нь өнөөдөр Төрийн одон Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа. Холбооны салбарын арвин их ажлын туршлагийн эзэн тэрээр холбооны салбарт 31жил тасралтгүй ажилласан юм. Монгол улсын ерөнхийлөгчийн 2017 оны 03-р сарын 15-ны өдрийн 48 дугаар зарлигаар хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсаныг Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазрын захирал С.Цагаанхүү гардуулан өглөө.


Дэлхийн радиогийн өдөр 2 дугаар сарын 13-ны өдөр болно

ЮНЕСКО (Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага)-с жил бүрийн 2 дугаар сарын 13-ны өдрийг Дэлхийн радиогийн өдөр болгон тэмдэглэж, энэ өдрийг тохиолдуулан дэлхийн улс орнуудад радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг байна. ЮНЕСКО-с уриалж, зохион байгуулдаг тус арга хэмжээг дэлхийн улс […]