“Удирдах ажилтны зөвлөгөөн 2019”

“Радио телевизийн үндэсний сүлжээ” Улсын төсөвт үйлдвэрийн газрын  “Удирдах ажилтны зөвлөгөөн-2019”, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тус газарт зохион байгууллаа.

Зөвлөгөөнд үйлдвэрийн газрын Захирал, Дэд захирал, салбар, нэгжийн дарга болон орон нутаг дахь газрын дарга, ахлах нягтлан бодогч нар оролцлоо.

Зөвлөгөөний хүрээнд удирдах ажилтнуудад “Ажлын байран дахь стресс, сэтгэл гутралын талаар” МУБИС-ын Боловсрол судлалын сургуулийн багш доктор, профессор н.Эрдэнэчулуун, “Төрийн албаны хөдөлмөрийн харилцаа”, “Зөрчлийн тухай хуулийн танилцуулга” гэсэн сургалтыг Монголын Хуульчдын Холбооны хуульч, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургагч багш Д.Дэлгэрзаяа тус тус хүрэлцэн ирж холбогдох сургалтыг явуулсан.

Зөвлөгөөнөөр үйлдвэрийн газрын 2018 оны “Шилдэг инженер” болон тус газрын захирлын 2018 оны тушаалаар баталсан “Бүтээлч ажил-5”-ыг дүгнэж шилдгүүдийг тус тус тодруулан шагнаж урамшуулсан болно.


    Сэтгэгдэл үлдээх

    Your email address will not be published. Required fields are marked *