Тус газрын захиргааны зүгээс байгууллагын албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, гадаадад сургалтад хамруулав.

Тус газрын захиргааны зүгээс байгууллагын албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, гадаадад сургаж хөгжүүлэх ажлын хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн их сургуултай хамтран 2019 оны 04 дүгээр сарын 01-10-ний өдрүүдэд Эрээн болон Хөх хотод төвийн болон орон нутгийн 26 ажиллагсдыг 10 хоногийн холбогдох сургалтад хамрууллаа.

Сургалтын хөтөлбөрийн дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот дахь Багшийн дээд болон дунд сургуулийн үйл ажиллагаа, мөн Хөх хотод Түүхийн болон Технологийн музей, Солонго Монгол сэтгүүлийн газрын үйл ажиллагаатай тус тус танилцлаа.

Цаашид байгууллагын ажиллагсдын гадаад улс оронд сургалтад хамруулах, туршлага судлуулах, мэргэшүүлэх зэрэг ажлуудыг тус тус төлөвлөн ажиллаж байна.


    Сэтгэгдэл үлдээх

    Your email address will not be published. Required fields are marked *