ЦАХИМ ОРЧИНД “ЗӨВИЙГ ТҮГЭЭХ”-ИЙГ УРИАЛЖ БАЙНА

Өсвөр насны хүүхэд, залуусыг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зүй зохистой хэрэглээг бий болгох, цахим харилцааны эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор ГХУСАЗЗ, ХХМТГ, ЦЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Faro foundation Mongolia” төрийн бус байгууллага хамтран  “ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” аяныг эхлүүлээд байна.Өсвөр насны хүүхэд, залуусыг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зүй зохистой хэрэглээг бий болгох, цахим харилцааны эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор ГХУСАЗЗ, ХХМТГ, ЦЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Faro foundation Mongolia” төрийн бус байгууллага хамтран  “ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” аяныг эхлүүлээд байна.

Тус аяны хүрээнд 10 дугаар сарын 08-ны өдрийн  Тусгаар тогтнолын ордонд ”GOOD SHARE” арга хэмжээ зохион байгууллаа.  Хүүхэд залуусыг цахим орчны аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нийгмийн сүлжээний зөв зохистой хэрэглээ, эерэг хандлагыг төлөвшүүлэх, бүх нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн уг арга хэмжээг ХХМТГ-ын радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Золзаяа нээж үг хэллээ.

Зөвийг шэйрлэх нөлөөллийн арга хэмжээнд Фэйсбүүк группын Монгол, Тайваний асуудал хариуцсан захирал Жорж Чен, CallPro компанийг хамтран үүсгэн байгуулагч Б.Идэр-Од, МУСТА, жүжигчин Г.Ундармаа, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаан нарын зочид уригдан оролцлоо.

 

Энэ удаагийн арга хэмжээнд 500-600 хүн оролцох бөгөөд цахим  зөв хэрэглээ, цахим соёлыг бий болгох талаар түлхүү ярьж, оролцогч, зочид, төлөөлөгчид харилцан ярилцаж, санал солилцож, мэдээлэл хуваалцах боломжтойгоороо онцлог юм.


    Сэтгэгдэл үлдээх

    Your email address will not be published. Required fields are marked *