ICT EXPO-2020 аравдугаар сарын 9-11-ний хооронд Мишээл экспо төвд болно

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT-Expo-2020” аравдугаар сарын 09-с 11-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болно. Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 14 дэх жилдээ зохион байгуулна.

Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас гадна АНУ-ын Элчин сайдын яам, Huawei, Facebook компани оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулна.

“ICT-Expo-2020” үзэсгэлэнгийн хүрээнд мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн асуудлыг хэлэлцэх форум аравдугаар сарын 08-ны өдөр Туушин зочид буудалд болно. Тус форумд техник технологи нэвтрүүлэгч, хэрэгжүүлэгч дотоодын болон олон улсын байгууллагууд оролцож илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг энэхүү үзэсгэлэнд ивээн тэтгэгчээр оролцож, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулахыг урьж байна.

Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ictexpo.mn цахим хуудсаар авах боломжтой.


    Сэтгэгдэл үлдээх

    Your email address will not be published. Required fields are marked *