Миний мэдэх радио гар зургийн уралдаан

“Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ нь Монгол улсад орчин цагийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “100 өдөр – 100 сюрприз” аяны хүрээнд радио,телевиз үзэгч хүүхдүүдийн дунд гар зургийн уралдааныг зарлаж байна.

Зорилго:

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдүүд сургууль, цэцэрлэгт явахгүй гэртээ байгаа энэ үед чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, авьяасыг нь хөгжүүлэх, аливаад бүтээлчээр хандах чадварыг дэмжих зорилготой.

Уралдааны хугацаа:

  • Уралдаанд зориулсан бүтээлийг 2021 оны 3 дугаар сарын 15-аас 4 дүгээр сарын 15-ны өдрийн 16:00 цаг хүртэл “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-ийн https://www.facebook.com/RtbnMongolia Фэйсбүүк хуудас болон info@rtbn.gov.mn мэйл хаягаар хүлээн авна.
  • Хүүхдийнхээ зурсан зургийн фото зургийг авч дээрх хаягаар ирүүлнэ.
  • Уралдааны шалгаруулалт болсны дараа байр эзэлсэн бүтээлүүдийг эх хувиар нь “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-т хүлээн авна.

Насны ангилал:

  • Сургуулийн өмнөх нас
  • 1 – 4 анги,
  • 5 – 8 анги,
  • 9 – 12 анги

Тавигдах шаардлага:

  • Гар зургийн бүх төрлөөр А3-ийн хэмжээтэй зургийн цаасан дээр зурна.
  • Бүх төрлийн зураг, будгийн хэрэгслүүдийг ашиглаж болно.
  • Бүтээл бүр өгүүлэмжтэй байх ба агуулгаа оновчтой илэрхийлсэн байна.
  • Бүтээлээ ирүүлэхдээ тухайн зургийг зурсан хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаар, гэрийн хаягийг зургийн тайлбарын хамт хавсаргана.

Уралдааныг дүгнэх:

Уралдааныг 2021 оны 4 дүгээр сарын 16-аас 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Радио телевизийг үндэсний сүлжээ УТҮГ-т дүгнэнэ.

Шагнал урамшуулал:

Шилдэг зургийн эздийн бүтээлийг насны ангилал бүрд I, II, III, Тусгай байр эзлүүлэн шагнаж урамшуулна.

 

 


    Сэтгэгдэл үлдээх

    Your email address will not be published. Required fields are marked *