Govi-Altai province

Говь-Алтай аймаг дахь Радио Өргөн Нэвтрүүлгийн станц

Товч түүхээс
Говь-Алтай аймгийн Радио Телевизийн Сүлжээний Газар нь “Алтай“ Радио өргөн нэвтрүүлгийн станц нэртэйгээр 1978 оны 10-р сарын18-ны өдөр ЗХУ-ын бэлгийн хөрөнгөөр 150 кВт-ын чадалтай 227 кГц буюу 1321 метрийн урт долгионы станцтайгаар анх ашиглалтанд орж Монгол орны баруун бүсийн нутаг дэвсгэрт / 350-450км радиуст / Монголын үндэсний радиогийн 1-р программыг дахин дамжуулж , Баянхонгор  , Завхан , Говь-Алтай , Баян-Өлгий , Увс , Ховд аймгийн нутагт оршин суугч ард түмэнд нэвтрүүлгийг чанартай хүлээн авч сонсох боломжийг бий болгосон юм.
2003 онд Япон улсын буцалтгүй тусламжаар тус бүр 10 квт-ын хоёр богино долгионы станц антенн фидерийн системийн хамт иж бүрнээр ашиглалтанд орж Монголын Үндэсний Радиогийн 2-р программыг 4830 кГц –ийн долгионоор өдөрт 14 цагаар дамжуулан нэвтрүүлж байна.
2009 оны 07-р сарын 01-нээс эхлэн “Радио Телевизийн Үндэсний Сүлжээ” УТҮГ-ын харъяа “Алтай” Радио Телевизийн Станц, 2016 онд Говь – Алтай аймгийн Радио Телевизийн Сүлжээний Газар болж шинэчлэгдэн зохион байгуулагдсанаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон арилжааны телевизүүдийн нэвтрүүлгийг аймгийн төв болон сум суурингуудад байгаа  20-100 ваттын чадалтай телевизийн дахин дамжуулах станцуудаар тухайн сум сууринд дамжуулж орон нутгийн иргэдийг мэдээллээр хангах үүрэг хүлээн ажиллаж байна. 2015 оны 07 – р сараас эхлэн телевизийн нэвтрүүлэг DVB – T2 тоон системд шилжсэн. Тоон системд шилжсэнээр дуу дүрсний нягтрал чанарын өндөр түвшинд хүрч хэрэглэгчдийн талархалыг хүлээж байгаа.                                                                        Говь – Алтай аймгийн хэмжээнд аймгийн төв болон 19 сум суурин газарт телевизийн 8 сувгийг тоон системийн 20 -100 Вт чадалтай дахин дамжуулах станцаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна. Аймгийн төвд телевизийн 8 суваг болон орон нутгийн /Миний нутаг, Алтай ТВ/ 2 сувгийг 100Вт чадалтай нэвтрүүлэгчээр дамжуулж байна.

Цогт суманд 50Вт, бусад сумуудад 20Вт чадалтай нэвтрүүлэгчээр дамжуулан телевизийн 8 сувгийг чанарын өндөр түвшинд хэрэглэгчдэд хүргэж байна. Аймгийн төв болон сум суурин газруудад нийт 4300 гаруй хэрэглэгч тус станцуудаар дамжуулж байгаа нэвтрүүлгүүдийг хүлээн авч үзэж байна.

Баянхонгор аймгийн хэмжээнд аймгийн төв болон 19 сум суурин газарт телевизийн 8 сувгийг тоон системийн 20 -100 Вт чадалтай дахин дамжуулах станцаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна. Аймгийн төвд телевизийн 8 суваг болон орон нутгийн /Баянхонгор тв, ТВ – 10 тв, Хонгор тв/ 3 сувгийг 100Вт чадалтай нэвтрүүлэгчээр дамжуулж байна.

Бууцагаан, Эрдэнэцогт, Жаргалант сумуудад 50Вт, бусад сумуудад 20Вт чадалтай нэвтрүүлэгчээр дамжуулан телевизийн 8 сувгийг чанарын өндөр түвшинд хэрэглэгчдэд хүргэж байна. Аймгийн төв болон сум суурин газруудад нийт 5600 гаруй хэрэглэгч тус станцуудаар дамжуулж байгаа нэвтрүүлгүүдийг хүлээн авч үзэж байна.

Аймгийн төвүүдэд FM 105,5 МГц долгионы нэвтрүүлэгчээр Монголын Үндэсний Радиогийн 1 – р сувгийг дамжуулан сонсогч хэрэглэгчдэд хүргэж байна.