Товч түүхээс
Радио өргөн нэвтрүүлэх станц нь хуучнаар ЗХУ-ын тусламжтайгаар 1960 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр анх В.И. Лениний нэрэмжит Радио нэвтрүүлэх станц нэртэй ашиглалтанд орж, 5, 25, 50 кВт чадалтай богино долгионы станцууд, 150 кВт чадалтай урт, дунд долгион бүхий 8 станц ажиллаж Монгол орон даяар радио нэвтрүүлгийг дамжуулж эхэлсэн. Их хүчний станц радио нэвтрүүлэх төв ашиглалтанд орсоноор радио сонсголын чанар улсын бүх нутаг дэвсгэрт сайжраад зогсоогүй хөрш зэргэлдээ улс орнуудад ч сайн сонсогдох болсоны зэрэгцээ гадаадын улс орнуудад зориулан тусгай нэвтрүүлэг явуулах техникийн боломж нэгэнтээ бүрдсэн юм.
2003 онд ашиглалтанд орсон Япон улсын NEC-50 нэвтрүүлэгч нь 50 кВт чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 7260 кГц давтамжаар Монголын үндэсний олон нийтийн радиогийн 2-р программыг Монгол орон даяар дамжуулж байна. Радиогийн нэвтрүүлгийг шилэн кабель болон сансрын хүлээн авагчаар хүлээн авч нэвтрүүлэх төхөөрөмждөө өргөн дамжуулж байна.
Үндсэн үйл ажиллагаа, чиг үүрэг
- Улаанбаатар хотын сонсогчдод МҮОНРадиогийн Р-3 ба РӨН-1 програмыг 100,9 мГц , 106 мГц долгион дээр FM нэвтрүүлэгчээр дамжуулан хүргэх.
- МҮОНРадиогийн төв студи ба Хонхорын РӨНТС-ын хооронд РӨН-1, РӨН-2 ба Тусгай нэвтрүүлгийн программыг хүргэх хуваарилах төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах.
- Телевизийн Төв цамхаг болон ТВ ба FM нэвтрүүлэх станц ,тоног төхөөрөмжүүдэд хийгдэх үзлэг үйлчилгээ хэмжилт тохируулгыг төлөвлөгөө, графикийн дагуу хийж, хэрэгжилтэнд хяналт тавих.
- Инженер техникийн ажилчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх болон шинэ технологи эзэмшүүлэх чиглэлээр мэргэжлийн сургалт зохион байгуулах.
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа,эрүүл ахуйн журам дүрэм холбогдох хууль тогтоомжийг ажилдаа удирдлага болгон хяналт тавьж ажиллах