Зорилго:
Монголын үндэсний олон нийтийн радиогийн нэвтрүүлэг, онцгой байдал, цаг үеийн үйл явдлын мэдээллийг нийслэлийн иргэдэд шуурхай хүргэгч мэдээллийн хэрэгсэл байхад оршино.
Introduction
- 1931 оны 5-р сарын 1-нд Ленин клуб, Төв цэнгэлдэх хүрээлэн гэх мэт газруудад 4 радио чанга яригчаар илтгэл яриа, дуу хөгжим нийслэлийнхэнд сонсгосноор нийслэл хотноо радио нэвтрүүлэг эхэлсэн түүхтэй.
- Анхандаа Агаарын мэдээ гэж нэрлэгдэж байсан радио өргөн нэвтрүүлгийн шугамын технологи жилээс жилд техник технологийн шинэчлэл хийгдэн бүтэц зохион байгуулалтын хувьд ч өөрчлөгдөн эдүгээ хотын радио шугамын сүлжээний алба гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байна.
- Радио өргөн нэвтрүүлгийг шугамаар дамжуулан хэрэглэгчдэд сонсгох технологидоо ОХУ-ын холбооны эрдэм шинэжилгээний институтад үйлдвэрлэгдсэн Енисей-5.0к маркийн 5кВт-ын чадалтай нам давтамжийн өсгөгчийг 4 радио зангилгаа болгон хуваарилан ашиглаж байна.
- Одоогийн байдлаар 6 дүүргийн хэмжээнд 43 фидерийн 221,2км гол шугам, 254,9км хэрэглэгчийн шугамтай.
- Радио хэрэглэгчийн гэмтлийн дуудлагыг 18006, 77003125, 93145049, утсаар хүлээн авч үйлчилгээний үнэ төлбөргүй засварладаг.
- Захиалагчдын хүсэлтээр олон улсын хурал зөвлөлгөөнд Япон улсын JRC корпорацийн үйлдвэрлэсэн синхронон орчуулгын төхөөрөмжөөр үйлчилдэг.
- Уг төхөөрөмж нь илтгэгчийн ярьж байгаа бүх зүйлийг мэргэшсэн орчуулагчдаар дамжуулан дөрвөн өөр хэл рүү нэгэн зэрэг орчуулга хийдэг бөгөөд хуралд оролцогч бүр нь жижиг утсан хүлээн авагчаар өөрийнхөө илүү сайн мэдэх хэлэн дээр илтгэлийг сонсох боломжоор хангагдсан байдаг. Хурлын үндсэн яриа /илтгэгчийн яриа/ нь танхимд угсрагдсан нийтэд зориулагдсан чанга яригчаар дамжигддаг.
- Зөөврийн радио зангилаандаа 100Вт-3000Вт хүртэлх чадлын өсгөгч, 1-25 микрофон бүхий төхөөрөмжөөр задгай талбай болон хурлын зал танхимыг дуужуулах төхөөрөмжөөр захиалгын дагуу үйлчилдэг.
- Улсын баяр наадмаар төв цэнгэлдэх хүрээлэн, морины бариа, сурын байрыг радиожуулах, улс орон даяар шууд дамжуулах нэр хүндтэй, өндөр хариуцлагатай ажлыг сүүлийн 40 гаруй жил амжилттайгаар гүйцэтгэн ажиллаж байна.