- Үндсэн сүлжээ:
- Телевизийн өргөн нэвтрүүлгийн дахин дамжуулах сүлжээ
- Радио өргөн нэвтрүүлгийн дахин дамжуулах сүлжээ
Телевизийн өргөн нэвтрүүлгийн дахин дамжуулах сүлжээ
- Улаанбаатар хотын телевизийн дахин дамжуулах сүлжээ
- Орон даяар телевизийн өргөн нэвтрүүлэг дамжуулах сүлжээ
- Орон нутгийн телевизийн дахин дамжуулах сүлжээ
Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Телевизийн дахин дамжуулах станцыг шинэчлэх” төслийн хүрээнд 2011-2014 онд ашиглалтанд орсон газрын тоон телевизийн DVB-T2 стандартын 365 тоон станцаас телевизийн өргөн нэвтрүүлгийн нэгдсэн сүлжээ бүрддэг. ДДэШ ТВ ХХК-ийн DVB-S2 стандартын тоон сүлжээг ашиглан телевизийн өргөн нэвтрүүлгийг хиймэл дагуулаар дамжуулан хүлээн авч газрын тоон телевизийн сүлжээгээр орон даяар дамжуулж байна. Хиймэл дагуулаас хүлээн авсан тоон урсгалаас тоон системийн нийтлэг интерфейс (CI-Common Interface) ашиглан Засгийн газраас дамжуулахаар сонгогдсон телевизийн программуудыг сонгон авч тоон телевизийн станцын оролтонд өгөх замаар тоон телевизийн олон сувгийг дахин дамжуулдаг. Энэхүү нийтлэг интефейст CAM (Conditional Access Module) модуль ашиглаж байгаа бөгөөд нэг модульд 8 хүртэлх программыг ялгах боломжтой. Тоон телевизийн өргөн нэвтрүүлэгт UHF 470-686 МГц-ийн давтамжийн зурвасыг ашиглаж байна.
- Улаанбаатар хотын телевизийн дахин дамжуулах сүлжээ (15 station)
Улаанбаатар хот болон хот орчимд байрлах DVB-T2 стандартын 15 дахин дамжуулах станцаар тоон урсгалыг MPEG-4-өөр нягтруулан телевизийн 16 сувгийг радиогийн нэг, хоёрдугаар программын хамт дахин дамжуулдаг. Улаанбаатар хот болон хот орчмын 15 станц нь программын эх үүсвэрийг
- Optic cable
- DVB-S2 /сансарын хиймэл дагуул/
- RF
- Radio link
хүлээн авч дахин дамжуулж байна.
- Optic:2 станц: Телевизийн төв станц, Чингэлтэй станц
- DVB-S2:7 станц: Налайх /3к/, Өлзийт, Багахангай, Партизан, 61-н гарам, Багануур, Налайх/4-р хороо/,
- RF:6 станц-Гачуурт, Хүрэлтогоот, Баянхошуу, Бэлх, Биокомбинат, Нисэх
- Radio link: Хүрэлтогоотын станц нь программын эх үүсвэрийг RF сигналаар хүлээн авахаас гадна линкээр хүлээн авах нөөц үүсвэртэй.
- Optic
- Улаанбаатар хотод эфирийн телевизийн үйл ажиллагаа эрхэлж буй радио долгионы тусгай зөвшөөрөлтэй 16 телевизийн студийн программыг “РТҮС” УҮГ-ын харьяа Телевизийн төв станцын оролтонд шилэн кабелиар оруулж 5кВт-ын тоон станцаар дамжуулж байгаа ба шилэн кабелиар дамжуулж Шуурхай удирдлагын төвд 24 цагаар хяналтыг хийдэг.
- Телевизийн төв станцаас дээрхи 16 телевизийн студийн программ, радиогийн нэг, хоёрдугаар программыг Чингэлтэй станцын оролтонд шилэн кабелиар өгч 1кВт-ын тоон станцаар дамжуулдаг.