БИЗНЕС ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
БИЗНЕС ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
Ажлын байрны зорилго
Байгууллагын хөгжлийн стратегийн үр дүнг тодорхойлж, түүнд хүрэх арга зам, бодлого төлөвлөлтийг боловсруулах, бизнес хөгжлийн чиг хандлагыг судлах, бодлого, төсөв төлөвлөгөө, журам боловсруулах, хэрэгжүүлэх
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын урт болон богино хугацааны хөгжлийн стратегийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхэд зарцуулагдах төсөв төлөвлөгөөг гаргах
- Төлөвлөгөөт ажлыг үр дүнтэй гүйцэтгэхэд шаардлагатай баримт бичиг, дэлгэрэнгүй төлөвлөгөөг боловсруулах ажлыг зохион байгуулах;
- Өгөгдөл, мэдээллийн үр ашигтай байдал, чанарыг сайжруулах, оновчтой байлгах үүднээс мэдээлэл цуглуулах, түүнд дүн шинжилгээ хийх, зохих системийг боловсруулах, хэрэгжүүлэхэд туслах;
- Бизнесийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай шийдвэрийг цаг алдалгүй гаргахад хэрэгцээтэй мэдээ мэдээллийг авч, дүн шинжилгээ хийх;
- Төлөвлөлт, зохицуулалттай холбоотой дотоодод мөрдөх журам, заавар, хэрэглүүр, загвар файлуудыг бэлдэж мөрдүүлэх;
- Байгууллагын бодлого, зорилтод нийцсэн хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх
- Газрын үйл ажиллагааг үр нөлөөтэй явуулахад шаардлагатай журам, баримт бичгийг боловсруулах;
Тавигдах шаардлага
- Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн бол давуу тал болно
- Судалгаа, дүн шинжилгээ хийх, тайлан, албан бичиг боловсруулалтад хяналт тавьж, санал, зөвлөмж өгөх ур чадвартай байх
- Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
- Харилцааны мэдрэмж, ур чадвар сайн эзэмшсэн байх, багаар ажиллах чадвартай, ажлын мэргэжлийн ёс зүй, арга барилд суралцсан байх
- Оффисын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах чадвартай байх