Монголд анх удаа дроны тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг 2025 оны нэгдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулахаар болжээ.
Дрон сонирхогчид хэн бүхэн энэхүү уралдаанд оролцох боломжтой аж.
