Бидний тухай

Эрхэм зорилго

Харилцаа холбоо, Мэдээлэлийн технологийн шинэ дэвшилтэт технологийг ашиглан хэрэглэгчийн өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээг нь хангасан нийлмэл,орон зайнаас үл хамаарсан Радио телевизийн өргөн нэвтрүүлгийн үндэсний тоон технологийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлнэ.

Улаанбаатар хотод 1931 оны 5-р сарын 1-нд Ленин клуб, Төв цэнгэлдэх хүрээлэнд 4 ширхэг радио чанга яригчаар илтгэл яриа, дуу хөгжим нийслэлийнхэнд сонсгосноор радио нэвтрүүлэг анх эхэлсэн түүхтэй. Телевизийн Төв цамхагийг 1967 оны 9-р сарын 27 өдөр албан ёсоор ашиглалтанд оруулж нээлт хийснээр, хар цагаан дүрсийн телевизийн нэвтрүүлэх станцаар Монгол Телевизийн нэвтрүүлгийг нийслэл хотын үзэгчдэд хүргэсэн энэ өдрөөс телевизийн түүх эхлэсэн юм. “Радио Телевизийн Үндэсний Сүлжээ” УТҮГ нь Радио нэвтрүүлэх төв станц, Телевизийн төв станц, Хотын шугамын радиогийн алба, Хэмжилт засварын төв болон Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл аймгууд дахь Радио телевизийн станцуудын техникийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажилладаг болтлоо өргөжиж. Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн Телевизийн дахин дамжуулах сүлжээний 20 Вт–аас 5000 Вт хүртэлх хүчин чадалтай нийт 381 станцын ашиглалт үйлчилгээг хариуцан Монгол улсын засаг захиргааны бүх нэгж болох баг, сум, суурин газар, хот, тосгон, улсын чанартай амралт, сувилалуудад Монголын Үндэсний Радио, Телевиз болон арилжааны телевизүүдийн нэвтрүүлгийг радио станц болон телевизийн олон сувгийн станцаар дахин дамжуулах, ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллуулахад нийтдээ 610 ажиллагсдад ажиллаж байна.

Гадаад хамтын ажиллагаа

Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазар нь Ази, номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо/ ABU /, АНУ-ын сансарын холбоо, Ази, номхон далайн Цахилгаан холбооны байгууллага /АPT/, Шведын PROGIRA байгууллага, дэлхийн болон бүс нутгийн олон улсын байгууллага, Rohde Schwarz, Thomson, Transradio зэрэг тэргүүлэх компануудтай хамтран ажилладаг. Америкийн дуу хоолой, ВВС зэрэг нэвтрүүлгүүдийг их чадлын станцаар дахин дамжуулж, Монголын Үндэсний радиогийн Япон, Хятад, Англи , Монгол хэл дээр бэлтгэсэн “Монголын дуу хоолой” нэвтрүүлгийг Ази номхон далайн орнууд руу дамжуулан хүргэх хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг.

Төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагаа

МҮОНРадио ТВ, ДДэш, ITZONE, Ньютелеком компани, Бүх аймаг хотын ЗДТГазар, Арилжааны телевизүүдийн хөтөлбөрийг Монгол орон даяар дахин дамжуулж үзэгч олон түмэнд хүргэх талаар хамтарч ажиллаж байна.
Үүрэн холбооны оператор компаниуд, интернетийн үйлчилгээний компаниуд болон “МЦХ” ХК, “МХС” ТӨК зэрэг төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудтай хамтран ажиллаж байна.
Монгол улсын аюулгүй байдал, ард иргэдийг гал усны аюул болон байгалийн давагдашгүй хүчний хүчин зүйлээс үүссэн онцгой үед мэдээ мэдээллийг дамжуулах иргэдэд түргэн шуурхай хүргэх үүргийг гүйцэтгэн ЦЕГ болон ОБЕГ-тай хамтран ажиллаж байна.