Хонхор РНТС

РНТС хонхор
     Радио өргөн нэвтрүүлэх станц нь   хуучнаар ЗХУ-ын тусламжтайгаар 1960  оны 04 дүгээр сарын 22-ны өдөр анх  В.И. Лениний нэрэмжит Радио нэвтрүүлэх станц нэртэй   ашиглалтанд орж,   5, 25, 50 кВт чадалтай богино долгионы станцууд,  150 кВт чадалтай урт, дунд долгион бүхий 8 станц ажиллаж Монгол орон даяар радио нэвтрүүлгийг дамжуулж эхэлсэн. Их хүчний станц радио нэвтрүүлэх төв ашиглалтанд орсоноор радио сонсголын чанар улсын бүх нутаг дэвсгэрт сайжраад зогсоогүй хөрш зэргэлдээ улс орнуудад ч сайн сонсогдох болсоны зэрэгцээ гадаадын улс орнуудад зориулан тусгай нэвтрүүлэг явуулах техникийн боломж нэгэнтээ бүрдсэн юм.