Говь-Алтай аймгийн РТСГ

Говь-Алтай
    Говь-Алтай аймгийн Радио Телевизийн Сүлжээний Газар нь “Алтай“ Радио өргөн нэвтрүүлгийн станц нэртэйгээр 1978 оны 10-р сарын18-ны өдөр ЗХУ-ын буцалтгүй тусламжаар 150 кВт-ын чадалтай 227 кГц буюу 1321 метрийн урт долгионы станцтайгаар анх ашиглалтанд орж Монгол орны баруун бүсийн нутаг дэвсгэрт /350-450км радиуст/ Монголын үндэсний радиогийн 1-р программыг дахин дамжуулж, Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутагт оршин суугч ард түмэнд нэвтрүүлгийг чанартай хүлээн авч сонсох боломжийг бий болгосон юм. 2003 онд Япон улсын буцалтгүй тусламжаар тус бүр 10 квт-ын хоёр богино долгионы станц антенн фидерийн системийн хамт иж бүрнээр ашиглалтанд орж Монголын Үндэсний Радиогийн 2-р программыг 4830 кГц –ийн долгионоор өдөрт 14 цагаар дамжуулан нэвтрүүлж байна.

2009 оны 07-р сарын 01-нээс эхлэн “Радио Телевизийн Үндэсний Сүлжээ” УТҮГ-ын харъяа “Алтай” Радио Телевизийн Станц, 2016 онд Говь – Алтай аймгийн Радио Телевизийн Сүлжээний Газар болж шинэчлэгдсэнээр Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон арилжааны телевизүүдийн нэвтрүүлгийг аймгийн төв болон сум суурингуудад байгаа  20-100 ваттын чадалтай телевизийн дахин дамжуулах станцуудаар тухайн сум сууринд дамжуулж орон нутгийн иргэдийг мэдээллээр хангах үүрэг хүлээн ажиллаж байна. 2015 оны 07 – р сараас эхлэн телевизийн нэвтрүүлэг DVB – T2 тоон системд шилжсэнээр дуу дүрсний нягтрал чанарын өндөр түвшинд хүрч хэрэглэгчдийн талархалыг хүлээж байгаа. 

Говь – Алтай,  хэмжээнд аймгийн төв болон 19 сум суурин газар /нэмэлтээр Миний нутаг, Алтай ТВ/, Баянхонгор аймгийн хэмжээнд мөн адил төв болон 19 сум суурин газруудад /нэмэлтээр Баянхонгор ТВ, ТВ-10, Хонгор ТВ/ телевизийн 8 сувгийг тоон системийн 20 – 100 Вт чадалтай дахин дамжуулах станцаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна. Аймгийн төвүүдэд FM 105,5 МГц долгионы нэвтрүүлэгчээр Монголын Үндэсний Радиогийн 1 – р сувгийг дамжуулан сонсогч хэрэглэгчдэд хүргэж байна.