About Us

Our Mission

To develop and expand digital technology network of radio and television broadcasting, to comprise complex and composite technologies that meet current and future needs of consumers using modern communication and information technologies.

Улаанбаатар хотод 1931 оны 5-р сарын 1-нд Ленин клуб, Төв цэнгэлдэх хүрээлэнд 4 ширхэг радио чанга яригчаар илтгэл яриа, дуу хөгжим нийслэлийнхэнд сонсгосноор радио нэвтрүүлэг анх эхэлсэн түүхтэй. Телевизийн Төв цамхгийг 1967 оны 9-р сарын 27 өдөр албан ёсоор ашиглалтад оруулж нээлт хийснээр, хар цагаан дүрсийн телевизийн нэвтрүүлэх станцаар Монгол Телевизийн нэвтрүүлгийг нийслэл хотын үзэгчдэд хүргэсэн энэ өдрөөс телевизийн түүх эхэлсэн юм. Эдүгээгээс түүхээ эхлүүлж “Радио Телевизийн Үндэсний Сүлжээ” УТҮГ нь Радио нэвтрүүлэх төв станц, Телевизийн төв станц, Хотын шугамын радиогийн алба, Хэмжилт засварын төв болон Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл аймгууд дахь Радио телевизийн станцуудын техникийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажилладаг болтлоо өргөжиж, 2010 оноос Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн Телевизийн дахин дамжуулах сүлжээний 20 Вт–аас 5000 Вт хүртэлх хүчин чадалтай нийт 365 станцын ашиглалт үйлчилгээг хариуцан Монгол улсын засаг захиргааны бүх нэгж болох баг, сум, суурин газар, хот, тосгон, улсын чанартай амралт, сувиллуудад Монголын Үндэсний Радио, Телевиз болон арилжааны телевизүүдийн нэвтрүүлгийг дахин дамжуулж Төрөөс ард иргэдэд радио болон телевизийн олон сувгийн станцаар өргөн нэвтрүүлгийг үнэ төлбөргүй хүргэх үүргийг ханган ажиллаж байна.

Public and Private partnership

МҮОНТ , ДДэш, Бүх аймаг хотын ЗДТГ,  Арилжааны телевизүүдийн хөтөлбөрийг Монгол орон даяар дахин дамжуулж үзэгч олон түмэнд хүргэх талаар хамтран ажиллаж байна.
Үүрэн холбооны оператор компаниуд, интернэтийн үйлчилгээний компаниуд болон “МЦХ” ХК, “МХС” ТӨК, ITZONE, Ньютелеком компани зэрэг төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудтай хамтран ажиллаж байна.
Монгол улсын аюулгүй байдал, ард иргэдийг гал усны аюул болон байгалийн давагдашгүй хүчний хүчин зүйлээс үүссэн онцгой үед мэдээ мэдээллийг дамжуулах иргэдэд түргэн шуурхай хүргэх үүргийг гүйцэтгэн ЦЕГ болон ОБЕГ-тай хамтран ажиллаж байна.

FOREIGN COOPERATION

Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазар нь Ази, номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо/ ABU /, АНУ-ын сансрын холбоо, Ази, номхон далайн Цахилгаан холбооны байгууллага /АPT/, Шведын PROGIRA байгууллага, дэлхийн болон бүс нутгийн олон улсын байгууллага, Rohde Schwarz, Thomson, Transradio зэрэг тэргүүлэх компаниудтай хамтран ажилладаг. Монголын Үндэсний олон нийтийн радиогийн Япон, Хятад, Англи , Монгол хэл дээр бэлтгэсэн “Монголын дуу хоолой” нэвтрүүлгийг Ази номхон далайн орнууд, зүүн, зүүн азийн чиглэлд богино долгионы их чадлын станцаар дамжуулан хүргэх хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг.