Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ
РАДИО ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Улаанбаатар хотын Хонхор дахь радио нэвтрүүлэх төв станцаар, хөдөө орон нутагт Баян-Өлгий, Хөвсгөл, Говь-Алтай, Өмнөговь, Дорнод аймгуудын их хүчний станцаар, Улаанбаатар, Эрдэнэт хотод шугамын радио сүлжээгээр, бүх аймгийн төвүүдэд FM105,5 станцаар “МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО”-гийн хөтөлбөрийг хэрэглэгчдэдээ дахин дамжуулан хүргэх хариуцлагатай үүргийг Төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэж байна.
Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Хамтын ажиллагааны хүрээнд Монгол, Англи, Орос, Хятад, Япон хэлээр “Монголын дуу хоолой” тусгай нэвтрүүлгийг Хонхорын төв нэвтрүүлэх станцаар дамжуулдаг.

